Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Орон нутгийн өмчит зам талбайг арчлан хамгаалах бие даасан байгууллагыг байгуулна

2015-11-30

Орон нутгийн өмчит зам талбайг арчлан хамгаалах бие даасан байгууллагыг байгуулна

2015 оны 4 дүгээр сард МУЗГ-ын тогтоол гарч аймгийн ТАЗГ-ыг татан буулгаж “Дархан тээвэр” ОНӨҮГазар байгуулах асуудал аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар танилцуулагдаж байсан юм.

Уг асуудал 4 дүгээр сараас хойш шийдэгдэхгүй байсан бөгөөд энэ хугацаанд Дархан-Уул аймагт гарсан авто осолын тоо ихсэж зам талбайн арчилалт, хамгаалалт хаягдсан гэхэд болно.

Тиймээс аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ –өөс 16 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилсон байна. Уг ажлын хэсэг нэг сарын хугацаанд энэ асуудлыг орон нутагт ашигтай нөхцлөөр шийдэх гарц хайж, 7 чиглэлээр үүрэг даалгавар авч түүний дагуу дүгнэлт гаргасан байна. Энэхүү дүгнэлтээ энэ сарын 25-ны өдөр хуралдсан аймгийн ГХУСАЗЗ-ийн хуралд танилцууллаа.

    

  Дархан- Уул аймгийн хэмжээнд орон нутгийн өмчит 18 тэрбум төгрөгийн өртөг бүхий  зам талбайн асуудлыг эзэнгүй орхигдуулахгүй байх үүднээс татан буугдсан аймгийн Тээвэр авто замын газарын асуудлыг хэрхэн шийдвэрлэх шаардлага бий болж байгаа юм.

Тиймээс аймгийн ГХУСАЗЗ-ийн хурлаар энэ асуудлыг аймгийн 2016 оны төсөв төлөвлөгөөг батлахаас өмнө яаралтай шийдвэрлэх нөхцөл үүсэж байна.

       Гэхдээ зам талбайн ашиглалт хамгаалалтын асуудлыг өмнө Аймгийн ЗД-ын зөвлөлөөр мөн хэлэлцэж байсан бөгөөд тухайн үед Дархан –Уул аймагт замын бодлого хэр байна уу?

Хэр оновтой бодлого хэрэгждэг вэ? гэсэн асуудлууд хөндөгдөж байсан юм.

Дархан –Уул аймагт замын бодлогын баримт бичгийг 2010 оны 12-дугаар сарын 09ний өдөр баталсан байдаг бөгөөд 21 он хүртэл хэрэгжүүлэх юм.

    2 үе шатнаас бүрдсэн уг замын бодлоын баримт бичгийн 2,2т Дархан –Уул аймагт тусгай зөвшөөрөл бүхий зам талбайн арчлалт хамгаалалтыг хариуцан ажилладаг байгууллага байх ёстой гэж заажээ.

ГХУСАЗЗ-өөс байгуулсан ажлын хэсгийнхэн орон нутгийн зам талбайг эзэнтэй болгох үүднээс орон нутгийн өмчит бие даасан аж ахуйн тооцоотой байгууллагыг байгуулах зүйтэй гэсэн саналыг ГХУСАЗЗ –ийн зөвөлгөөний үеэр танилцууллаа.

Мэдээж аливаа нэг байгуулагын оршин тогтнохын үндэс нь төсөв хөрөнгө байдаг.Үүнийг Замын хураамж болон хот дотор нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг тээврийн хэрэгслүүдээс авдар хураамж, хүнд даацын авто машин  замыг ашигласны хураамж гэсэн татаасуудаар санхүүжих боломж харагдаж байгаа юм.

Уг асуудлыг Аймгийн засаг даргын дэргэдэх ажлын хэсгээр оруулж хэлэлцүүлэх бөгөөд Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлэх юм байна.

Товч мэдээ:

Дархан-Уул аймгийн  ГХУСАЗЗ-ийн хурлаар :

1.Аймгийн нутаг дэвсгэр дэх авто замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлыг шийдвэрлэх талаар санал ,дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлтийг танилцууллаа

2.Аймгийн Цагдаагийн газрын 2015 оны эхний 10 сарын мэдээллийг хийлээ

 

3.Өршөөлийн тухай хуулийн хэрэгжилтийн тухай танилцууллаа

4 Сумды.н ГХУСАЗЗ-ийн 2015 оны эхний 10 сарын тайланг танилцууллаа.

5.Сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хор уршгийг иргэд ,олон нийтэд таниулан сурталчилах төслийг танилцууллаа

6.Хөрөнгө гаргах тухай зэрэг асуудлуудыг зөвлөлдлөө.

 

 

 

 

 

     

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%