Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

2015-11-30

Аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн, “OSHMI” мэргэшсэн сургалтын байгууллагатай хамтран “Эхлээд аюулгүй байдал, дараа нь үйлдвэрлэл” уриан дор нийгмийн даатгалд даатгуулагчыг үйлдвэрлэлийн осол гэмтлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт сурталчилгаа зохион байгуулах төслийн хүрээнд аж ахуйн нэгж, байгууллагуудын хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженжер, удирдлага, төлөөлөл бүхий 70 хүнийг хамарсан сургалт зохион байгуулжээ.

 Сургалтын зорилго нь үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангаас гарч буй мөнгөн урсгалыг багасгах, ослыг бууруулах, ажлын байран дахь аюул ослын талаарх зөв мэдээлэл, зөвлөгөөг хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан байгууллагынхаа ажилчдад өгснөөр даатгуулагч иргэдийн ажлын байрандаа осолдох,  гэмтэж бэртэхээс сэргийлэх юм байна. ХАБЭА-н тухай хуулинд стандартын шаардлага хангаагүй аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 15, үйлдвэрлэлийн барилга байгууламжийг хамтран эзэмшсэн ААНБ-ыг 15-20 дахин нэмэгдүүлсэн төгрөгөөр торгодог байна. Сургалтанд оролцогчдоос шалгалт авсан бөгөөд тэнцсэн хүмүүст хөдөлмөрийн аюулгүй байдлын сертификат олгох юм байна.

ЭХ сурвалж: ekhoron21.mn


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%