Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Чулуутын иргэд ээлжит хурлаараа ч идэвхээрээ онцгойрлоо

2015-12-01

Энэ удаад аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг Чулуут суманд ажиллалаа.

Өнгөрсөн намар Тамгын даргаар ахлуулсан ажлын хэсэг мөн л Чулуут сумын таван багийн иргэдтэй уулзалт хийж, иргэдийн санал сэтгэгдлийг сонссон.
Засаг дарга Д.Бат-Эрдэнийн ажлын хэсэгт төрийн суурь үйлчилгээг нэг цэгээс өгөх зорилготой НХҮХ, НДХ, УБХ, ҮХААГ, ЭМГ, Цагдаагийн газраас төлөөлөл явж иргэдэд мэдээлэл хийж сонирхсон асуултуудад хариулт өглөө.
Чулуут сумын БИНХ-ууд ирц өндөр, идэвхитэй оролцож байлаа.
Тэдний зүгээс малын бэлчээрийн даац, отор нүүдэл зэрэг мал аж ахуйтай холбоотой асуудлуудыг зонхилон лавлаж байсан юм.


Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын олон ажлууд Чулуут суманд хийгдэж байна. Засаг дарга тэргүүтэй ажлын хэсэг "Нэг цонхны үйлчилгээний төв", "Ахуй үйлчилгээний төв", хүүхдийн цэцэрлэг зэрэг байгууллага, үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. 
Цаг агаарын хувьд тогтуун байгаа ч нийт нутгаар малын хөлийн цастай дахин цас орвол хүйтэрч, хүндрэх төлөвтэй байгааг сумын удирдлагууд бидэнд хэлж байсан юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%