Сумын зургаан багийн иргэд урлаг, спортын нэг төрөлд нэг хүн давхардалгүй оролцсоноороо онцлог байлаа. Урлаг, спортын анхдугаар наадам 11 дүгээр сарын 27-ны өдрийн өглөөний 09 цагт техникийн зөвлөгөөнөөр эхэлсэн юм. Нөгөөтэйгүүр энэхүү наадмыг шүүн явуулах шүүгчдийн бүрэлдэхүүнийг аймгийн хөгжимт драмын театр, биеийн тамир спортын газрын мэргэжлийн хүмүүс шүүн явуулсан нь ямар нэгэн будилаан маргаан үүсэх нөхцөлийг хааж чадсанаараа мөн онцлог байв.
Урлаг, спортын анхдугаар наадамд хөдөөгийн тав, сумын төвийн нэг багийн малчин залуучуудаас гадна ахмад буурлууд өргөн оролцсон нь уралдаан тэмцээнийг улам сонирхолтой болгосон юм. Урлаг, спортын анхдугаар наадамд оролцсон Богдчуудын идэвх оролцооноос гадна ямар их авьяасын охь ундарга энэ суманд байгаа нь анхдугаар наадмын явцаас үзэгч олонд тов тодорхой харагдсан нь шүүгчдийн багийнхан ам булаалдан хэлж байсан юм.
Хөдөөгийн зарим баг Жинст суманд очиж бэлтгэл сургуулиа базаасан нь тус наадамд ямар их ач холбогдол өгч оролцсоныг бэлхнээ илтгэх биз ээ . Бүтэн хоёр өдрийн турш гойд сонирхолтой үргэлжилсэн урлагийн наадам гэхэд уртын дуу, уран өгүүлэхүй, харилцаа дуу, гоцлол дуу, найрал дуу, бүжиг, цөөхүүл хөгжмийн төрлүүдээр өрсөлдсөн бол, спортын төрөлд үндэсний шагайн харваа, үндэсний бөхийн тойргийн барилдаан, гар бөмбөг, буухиа гүйлт, ширээний теннис зэрэг төрлүүдээр явагдаж шүүгчид бага онооны системээр дүгнэж эцсийн дүнгээ гаргахад багийн дүнгээр Р.Цолмон засаг даргатай сумын төвийн зургадугаар баг тэргүүн байрт шалгарч хоёр сая төгрөг, удаах байрт Л.Буянбадрах засаг даргатай Гурван гол хоёрдугаар баг шалгарч 800,0 мянган төгрөг, гутгаар байрт гар бөмбөгийн спортын мастер С.Батцэнгэл засаг даргатай Луугарын нэгдүгээр баг шалгарч 500,0 мянган төгрөг өргөмжлөлөөр шагнагдсан юм. Мөн урлагийн төрлөөр гэхэд 31,6 оноогоор нэгдүгээр баг, 30,9 оноогоор хоёрдугаар баг, 26,6 оноогоор гуравдугаар багууд эхний гурван байрт шалгарсан бол үндэсний шагайн харваанд зургаан багийн 36 тамирчин авхаалж самбаа онч мэргээ сорисноос эхний байруудад сумын төвийн зургадугаар баг, тавдугаар баг, хоёрдугаар багууд эхний байруудад шалгарав.
Буухиа гүйлтэд хоёр, нэг, гуравдугаар багууд эхний байрт, үндэсний бөхөөр хоёр, тав, гуравдугаар баг, гар бөмбөгийн эрэгтэйд сумын төвийн зургадугаар баг, Алтайн гуравдугаар баг, Луугарын нэгдүгээр баг эхний байруудад шалгарч, эмэгтэйд Амраа ахлагчтай зургадугаар баг, Тэгшбаяр ахлагчтай нэгдүгээр баг, Ариунаа ахлагчтай тавдугаар баг, ширээний теннисний тэмцээнд хоёрдугаар багийн Батхуяг мөн багийн Мөнхтэгш, зургадугаар багийн Цэвээнхүү нар эхний байруудад шалгарав.
Спортын төрөлд үзэгчдийг шуугиулж суудлаас нь өндөлзүүлсэн гар бөмбөгийн тоглолтууд, үндэсний бөхийн барилдаан, урлагийн бүх төрлийн тоглолтууд үзэгч олны таашаалд нийцсэн юм. Мөн шалгарсан урлагийн номеруудаас бүрдсэн гала тоглолт үзэгчдийн алга ташилт дүүрэн өндөрлөсөн юм.
Энэхүү урлаг, спортын анхдугаар наадамд сумын удирдлагууд ач холбогдол өгч оролцон сумын ИТХ-ын дарга Д.Ганболд Юндэн гөөгөө дууг тун сонирхолтой хоршсон бол, эмнэлгийн хоёр ажилтан хожгор можгор хоёрыг жинхэнэ утгаар нь дуулсан нь үзэгч олноос өндөр үнэлгээ авсан юм. Мөн сумын засаг дарга Дарамзагдын хөгжим Тал нутгийн дуугаар, аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэн алдарт Б.Явуухулангийн шүлэг Туулын урсгал шөнөдөө сайхан дуугаар ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн нь үзэгчдийн сэтгэлийг татсан юм. Урлаг, спортын анхдугаар наадмын нээлт, хаалтын ажиллагаа сүр жавхлантай болж, Богдчууд хоёр өдрийн турш урлаг, спортоор амьсгалсан нь бусад сумдад үлгэр дууриал болохоор шинэ эрч хүч, санаа сэдэл өгөхөөр үйл ажиллагаа болсон юм. Урлаг, спортын анхдугаар наадмын шүүгчээр аймгийн ЗДТГ-ын соёл хариуцсан түшмэл, МУСТА Ч.Очирбат, ХДТ-ын хөгжмийн багш МУСТА Б.Батжаргал, тус театрын найруулагч Тогоомөнх, спортын шүүгчээр биеийн тамир спортын газрын дасгалжуулагч Т.Гомбо, Номгон сургуулийн биеийн тамирын багш Б.Мөнхбат нар ажиллав.
Ийнхүү Богд суманд Аймгийн ИТХ-ын дарга Д.Ширмэнгийн ивээл дор болсон урлаг, спортын наадам цаашид уламжлал болон зохион байгуулагдах уриа дуудлага дор урам зориг дүүрэн өндөрлөв.

Сэтгүүлч П.САНААДАГВА
Соёл, спорт, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн
мэргэжилтэн Ч.ОЧИРБАТ
мэргэжилтэн Ч.ОЧИРБАТ