Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сайн гүүний шинш

2015-12-04

Их цэгээ гэгч гүүний толгой их. Чих нь согоон чихтэй, шар гэдэс нь их, бөгс нь хатингар, унахад сайвар, таваг, их шүд, үхэр хүнхрээ нь агуу, удаан дэлэгнэн сайн унага төрөх буй. Жилдээ тарга нь их, баруун хойд хөл суувал эр унага төрнө. Зүүн хөл суувал эм унага төрнө. Тэр охин унага нь сайн, сүүл өтгөн, дэл их, үс шингэн, салтаа агуу, хөх бүдүүн, сүү нь өтгөн, дэлэн их шар. Доогуур агуу өглөө наран ургах ба жин үд, нар ургах энэ гурван цагийн нэгэнд нь төрөх унаганы бүхэл бие төгс бөгөөс бодит хүлэг тэр буй.
Модон хозой гэгч хүлгийн төрөх гүүний гэдэс цүдрэг, гуя нь гадгар, бие нь бяцхан, дэл сүүл нь шингэн, туурай бяцхан, чих бяцхан, бэрэвхий богино, дуу шингэн, цанар цанар явах, толгой бяцхан, шүд нь идэр, буудай дөрвөн хөл нь нарийн, нүд нь агуу, хэл нь цав цагаан. Явах ядуу модон хозой биш ч болов. Энэ гүүний унага сайн.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%