Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Орон нутгийн хөгжилд Сайн дурын ажилтнуудын оролцоо” хэлэлцүүлэг болов

2015-12-04

Орон нутгийн хөгжилд Сайн дурын ажилтнуудын оролцоо” хэлэлцүүлэг зохион байгуулав

Жил бүрийн 12 дугаар сарын энэ өдөр дэлхийн нийтээр сайн дурын ажилтнуудын өдөр болгон тэмдэглэдэг. Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим, Улаан загалмайн хороо хамтран “Орон нутгийн хөгжилд Сайн дурын ажилтнуудын оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭМГ, Улаан загалмайн хороо, Дэлхийн зөн ОУБайгууллага, Сүрьеэтэй тэмцэх төсөл ,Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоо, аймгийн Скаутын холбоо зэрэг 8 байгууллагын сайн дурын ажилтнууд оролцсон байна. Аймгийн хэмжээнд 1200 гаруй сайн дурын ажилтнууд иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж байна. Сайн дурын үйл ажиллагаа нь хүн хүнээ туслан дэмжиж байгаа сайхан сэтгэлийн ажил. Сэтгэл зүрхний угаас туслалцаа үзүүлж байгаа учраас шан харамж хардаггүй ажил юм гэж НҮБ-ын Сайн дурынхны сүлжээ байгууллагын хөтөлбөр дээр тодорхойлжээ. “Сайн санааны үзүүрт тос”, “Дэм дэмэндээ дээс эрчиндээ” гэх зэрэг зүйр үг нь нүүдэлчид амин хувиа боддоггүй, тэд зөвхөн эрх чөлөөг эрхэмлэсэн хүмүүс гэдгийг давхар нотолдог.Сайн дурын ажилтнуудад тулгамдсан асуудлыг ярилцаж цаашид хэрхэн хамтран ажиллах гарцыг эрэлхийлж байна. Нээлттэй хэлэлцүүлгийн төгсгөлд 8 байгууллагын төлөөлөл, Төрийн байгууллагын төлөөллүүд нэгдэн "Сайн дурын байгууллагуудын аймгийн Нэгдсэн зөвлөл"-ийг байгуулж, тэргүүнээр аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Сүхбаатарыг сонгов. Ингэснээр сайн дурын ажилтнууд нэгдэж, илүү үр дүнтэй ажиллана гэж үзсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4195
2881 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%