Тэмцээнийг 11 сарын 23 ны өдрийн 10 цагт сумын Иргэний танхимд зохион байгууллаа. Тэмцээнийг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын тамгын газар, Шатрын Ламаадан клубын багш Э.Банзрагч нар хамтран зохион байгуулсан.
Шатрын тэмцээнд оролцохоор 23 шатарчид бүртгүүлэн оролцсон. Тэмцээнийг сумын шатрын Ламаадан клубын багш Э.Банзрагч шүүж, шигшээ, хагас шигшээ, анхан шат гэсэн 3 үе шаттайгаар зохион байгуулсан.
Тэмцээний дүн гарахад эрэгтэй тамирчдаас
Тэргүүн байр: С.Лувсанцоодол
Дэд байр:Э.Банзрагч
Гуравдугаар байр: Д.Дашзэвэг
Эмэгтэй тамирчдаас:
Тэргүүн байр: Ч.Дулмаа
Дэд байр: О.Дөлгөөн нар эзэлж амжилттай тоглолоо.
Мөн “1000 сурагчдын шатрын тэмцээн” зохион байгуулж, сурагчид идэвхтэй оролцлоо.