Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

http://darkhan.darkhan-uul.khural.mn/ дэд цахим хуудас хөгжүүлэх уралдаанд амжилттай оролцлоо

2015-12-08

 2015 оны 10 дугаар сард зарлагдаж 12 дугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилсэн Khural.mn дэд цахим хуудсыг хөгжүүлэх уралдааны дүн гарчээ.
  2015 оны уралдаанд 53 ИТХ бүртгүүлж оролцсноос нийтэлсэн мэдээ мэдээллийн тоо, чанар, шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаараа маш эн тэнцүүхэн өрсөлдсөн байна. Иймд Шалгаруулах хорооны зүгээс нийт 35 ИТХ-ыг шалгаруулах шийдвэр гаргажээ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь 2014 оноос хойш тасралтгүй амжилттай хөгжүүлсэн ИТХ-ууд нь давуу талтай байх хандлагатай байсан тул 2015 оноос идэвхи санаачилгатай ажиллаж байгаа хурлуудаа дэмжих шаардлага гарсан байна.
   Дархан-уул аймгийн ИТХ-ын хувьд өнгөрсөн жил зарласан дэд цахим хуудас хөгжүүлэх уралдаанд түрүүлж,  “Идеа Дэвэлопмент” ХХК-ийн зүгээс Дархан-уул аймгийн ИТХ-ын дэд цахим хуудасны загварыг шинэчилж, ашиглалтанд оруулж бэлэг барьсан юм. Тэгвэл өнөө жилийн уралдаанд мөн амжилттай оролцож, шилдэг 35 цахим хуудасны нэгээр шалгарсан байна. Үүний зэрэгцээ Дархан сумын ИТХ-ын цахим хуудас тус уралдаанд амжилттай оролцсон дүнтэй байна.
      Уралдаан зарласан хугацаанд буюу 2015 оны 09 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар нийт 207 нийтлэл оруулсан байна.
  ИТХ-ынхаа цахим хуудсыг тогтмол хөгжүүлж, ИТХ-ын үйл ажиллагаа, орон нутгийн хөгжлийн талаарх үнэ цэнэтэй мэдээ мэдээллийг иргэд, олон нийтэд ил тод, нээлттэй хүргэхийн төлөө хүчин чармайлт тавьж ажилласан Дархан-Уул аймгийн ИТХ-ын ажилтан Х.Соёл-Эрдэнэ, Т.Дэлгэрсуурь, Дархан сумын ИТХ-ын ажилтан О.Бадамдорж нартаа цаашдын  ажилд нь амжилт хүсье.
  Ийнхүү төслийн үндэсний захирал, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарын захирамжаар дараах хурлууд нь тус бүр 1 сая төгрөгийн шагналыг хүлээн авахаар боллоо.  

Дүүргийн ИТХ-уудаас :
1. Сонгино-Хайрхан дүүргийн ИТХ
2. Сүхбаатар дүүргийн ИТХ
3. Чингэлтэй дүүргийн ИТХ

Аймгийн ИТХ-уудаас :
4. Архангай аймгийн ИТХ
5. Баянхонгор аймгийн ИТХ
6. Баян-Өлгий аймгийн ИТХ
7. Говь-Алтай аймгийн ИТХ
8. Дархан-Уул аймгийн ИТХ
9. Дорноговь аймгийн ИТХ
10. Сүхбаатар аймгийн ИТХ
11. Төв аймгийн ИТХ
12. Увс аймгийн ИТХ
13. Ховд аймгийн ИТХ
14. Хөвсгөл аймгийн ИТХ
15. Хэнтий аймгийн ИТХ

Сумдын ИТХ-уудаас :
16. Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын ИТХ
17. Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ
18. Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын ИТХ
19. Баянхонгор аймгийн Жинст сумын ИТХ
20. Баянхонгор аймгийн Өлзийт сумын ИТХ
21. Баян-Өлгийн аймгийн Улаанхус сумын ИТХ
22. Булган аймгийн Тэшиг сумын ИТХ
23. Говь-Алтай аймгийн Бигэр сумын ИТХ
24. Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ
25. Дорноговь аймгийн Замын-үүд сумын ИТХ
26. Дорнод аймгийн Хэрлэн сумын ИТХ
27. Дундговь аймгийн Луус сумын ИТХ
28. Орхон аймгийн Баян-Өндөрсумын ИТХ
29. Өмнөговь аймгийн Сэврэй сумын ИТХ
30. Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ
31. Төв аймгийн Заамар сумын ИТХ
32. Төв аймгийн Зуунмод сумын ИТХ
33. Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ
34. Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ
35. Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын ИТХ уралдаанд амжилттай оролцож шалгарсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%