Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Тэргүүлэгчдийн хуралдаан боллоо

2015-12-09

     Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 12 дугаар хуралдаан 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хуралдаж, 5 асуудал хэлэлцлээ. Тус хуралдаанаар "Дүүргийн нийгэм, эдийн засгийн 2016 оны зорилтын тухай” дүүргийн Засаг даргын орлогч Л.Нармандах, "Дүүргийн газар зохион байгуулалтын 2015 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2016 оны төлөвлөгөөний төслийн тухай" дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа, "Дүүргийн 2014 оны төсвийн гүйцэтгэл, 2015 оны төсөвт тодотгол хийх тухай", "Дүүргийн 2016 оны төсвийн төслийн тухай" асуудлыг дүүргийн Засаг дарга Д.Бадарсан, "Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2015 оны үйл ажиллагааны тайлангийн тухай" дүүргийн ИТХ-ын тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаатар нар танилцуулж тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн баталж дээрх асуудлуудыг дүүргийн ИТХ-ын 14 дүгээр хуралдаанд дэмжиж оруулахаар шийдвэрлэлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%