Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Малчны лавлах-109" дугаар ажиллаж эхэлжээ

2015-12-14

     Монгол улсын Засгийн газрын Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас санаачлан алдуул болон олдсон малыг бүртгэх, малын гоц халдварт өвчин, байгаль цаг агаарын талаарх мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилгоор "Малчны лавлах-109" тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн байна.
     Уг тусгай дугаар руу харилцаа холбооны бүх оператор компаны утаснаас үнэ төлбөргүй холбогдох бөгөөд 24 цагийн турш ажиллах юм байна. Иргэд, малчдаас ирүүлсэн алдуул болон олдсон малын зарыг "Молор" телевиз, ФМ 88.8 радио, www.todsurag.mn зэрэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлан мэдээллэж байхаар болсон байна.
     Мөн дээрх лавлах утсаар хөдөө аж ахуйн биржээр арилжаалагдаж байгаа малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ ханш, цаг агаарын мэдээ, гамшгаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авах болон бусад хэрэгцээт мэдээлэл, мэргэжлийн зөвлөгөөг хүргэх аж.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%