Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"Нутгийн Удирдлага, Сорилт ба Шийдэл" үндэсний чуулган болж байна.

2015-12-16

Өнөөдөр буюу 2015 оны 12 сарын 16-ны өдөр “Нутгийн удирдлага сорилт ба шийдэл” үндэсний чуулган “Блю Скай” зочид буудалд болж байна. Чуулганыг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлсэн бөгөөд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн, Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транхман  болон албаны бусад хүмүүс  “Төвлөрлийг сааруулах талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого”, “Эрх зүйн шинэтгэл”, “Нутгийн удирдлагын чиглэлээр төрөөс баримталж буй бодлого” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Чуулганд аймаг нийслэл дүүргийн удирдлагууд оролцож байгаа бөгөөд Сүхбаатар дүүргээс Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Ган-Эрдэнэ, Засаг дарга Д.Бадарсан, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Д.Боргио нар оролцож байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%