Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, дэслэгч генерал Ма Мин Дархан-Уул аймагт албан ёсны айлчлал хийлээ.

2015-12-18

Энэ сарын 12-оос 18-ны хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд тэргүүлэгч, нийгмийн аюулгүй байдлаас хамгаалах танхимын дарга, дэслэгч генерал Ма Мин манай улсад  албан ёсны айлчлал хийж байна.  

Айлчлалын хүрээнд  Дархан-Уул, Орхон  аймгуудад ажиллаж байгаа ба манай аймагт энэ сарын 05-нд  дагалдах 8 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг  ажилласан юм.

Уг айлчлал нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаагийн байгууллагын албан хаагчдыг сургалтанд хамруулж, мэргэшүүлэх, техник тоног төхөөрөмжийн дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилготой ба манай аймгийн холбогдох албаны хүмүүстэй уулзаж, санал солилцлоо.

2014 онд Монгол улс  БНХАУ-тай хамтран 2 удаагийн сургалтыг зохион байгуулжээ. Тухайлбал “Бүс нутгийн аюулгүй байдал, хүний наймаа, терроризмтай тэмцэх, чиглэлээр сургалт явуулж 580 гаруй цагдаагийн албан хаагчдыг хамруулсан.

Мөн хар тамхины чиглэлээр мэргэшсэн албан хаагчдад БНХАУ-ын Эрээн хотод сургалт зохион байгуулж, хамтарсан сургуульлалтыг хийсэн байна. Дээрх чиглэлээр ОХУ-тай өнгөрсөн жил мөн  хамтран ажилласан юм.

Үүнээс гадна Монгол улсын Цагдаагийн байгууллагын гадаад харилцаа өргөжин тэлж АНУ, Европын холбооны улс орнуудын “Хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Ирэх жилүүдэд эдгээр орнуудтай хамтран сургалт семинар, мэдээ мэдээлэл солилцох, техник тоног төхөөрөмжийг дэмжлэг туслалцаа авах зэрэг олон ажлуудыг төлөвлөжээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%