Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын хэмжээнд малын тоо толгой өмнөх оныхоос 11,58 хувиар буурчээ

2015-12-22

12 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд явагдсан малын тооллогоор Дархан сумын хэмжээнд тэмээ 33, адуу 3706, үхэр 13620, хонь 25786, ямаа 17936 нийт 61081 толгой мал тоологджээ. Малын тоо толгойн хувьд энэ нь өмнөх оныхоос 11,58 хувиар буурсан үзүүлэлт бол харин малтай өрхийн тоо 159 өөс 1022 болж өссөн байна. Малчин өрхийн тоо нэмэгдсэн ч малын тоо толгой ийнхүү буурсан нь бичин жилийн өвөл хүндхэн болж магадгүй гэсэн анхааруулга болгоомжлолоос үүдэн малчид малаа махлан зарсанаас үүдэлтэй мөн шилжилт хөдөлгөөнтэй ч холбоотойг тооллогын комиссынхон хэлэв.


Мэдээллийн эх сурвалж : Дархан сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%