Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ЭРХ ЧӨЛӨӨ, ТУСГААР ТОГТНОЛОО СЭРГЭЭСНИЙ БАЯРЫН ӨДӨР

2015-12-29

1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгож, Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарласан билээ.Ийнхүү VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан түүхтэй. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс нь болсон гэж үздэг.

Үндэсний эрх чөлөөний хувьсгал , тусгаар тогтнолын 104 жилийн ой бол бидний Монголчууд оюун санаа, хүч, эе эвээ хичээж чадвал амжилт ялалтад хүрч, сэргэн мандаж чаддагийн жишээ, түүхээс сургамж авч, улс орноо хүнд байдлаас гаргаж, дахин сэргэхэд зоригжуулах ой санамж болж байна.

Та бүхэнд энэхүү баярын мэндийг дэвшүүлж эрүүл энх, аз жаргал, хорвоогийн сайн бүхнийг хүсэе !
Монгол Улс хөх тэнгэр доор мөнх орших болтугай !

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6815
5272 / 77%
950 / 14%
282 / 4%
311 / 5%