Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Мэндчилгээ

2015-12-30

Хөгжил дэвшлийн хүрд тасралтгүй эргэж, буурал түүхийн цадиг зузааран, хүн төрөлхтөн нэгэн оныг үдэж, шинэ оноо угтах мөч ирлээ. Өмнөговь аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын хамт олонд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Алслан одож байгаа 2015 онд Монгол Улс 3 сая иргэнтэй болж, 3 сая дахь иргэн нь Өмнөговь аймагт мэндэллээ, мөн оны 4 дүгээр сард Өмнөговь аймаг 60 мянган уугуул иргэнтэй болсон түүхэн жил байсан төдийгүй 1942 онд Өмнөговь аймаг мал, ноос бэлтгэлийн төлөвлөгөөг төрөл бүр дээр нь биелүүлсэн амжилтаар БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1943 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 19 дүгээр хурлаар “Алтан гадас” одонгоор шагнагдаж байсан бол түүнээс хойш 72 жилийн дараа улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, энэ цагийн засаглал, тогтвортой төрийн бодлого, их бүтээн байгуулалтаа үнэлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 07 дугаар сарын 122 дугаар зарлигаар төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан он жил байснаараа онцлог байсныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Иргэн бүрийн хувьд үл мартагдах сайхан дурсамж, өрх бүрийн хувьд өөдлөн дэвжсэн гэгээн үйлсээр өрнүүн дэлгэр он жил болж, үйл явдлаар баялаг, өөрийн гэх тод мөртэй, ухаарал сургамж хайрласан түүхэн жил болж өнгөрсөн гэдэгт төгс дүүрэн итгэлтэй байна.

Ирж буй 2016 он маань нийгэм, эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг хамтран эрэлхийлсэн, тогтвортой хөгжлийн зам дээр бат зогссон, эв нэгдэл, зөвшилцлийг эрхэмлэн бүтээгч ажил өрнүүлсэн, Өмнөговь аймгийн төдийгүй Монгол хүн бүрийн аж амьдрал дээшилсэн жил байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. 

Та бүхэн минь шинэ ондоо, шинэ шинэ амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.

            

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ДАРГА Л.БАТЧУЛУУН

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%