Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн хэмжээнд оршин суугчдын 10 хувь нь СӨХ-ны хураамжаа төлдөг

2016-01-07

Орон сууцны оршин суугчдаас СӨХ-дыг тойрсон гомдлууд аймгийн Захирагчийн албанд багагүй ирж байдаг. Тиймээс аймгийн СӨХ-ны үйл ажиллагаанд учирч буй хүндрэлтэй асуудлууд, түүнээс хэрхэн гарах арга замын талаар ярилцахаар аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ц.Сүхбаатар өнөөдөр /2016.01.06/ аймгийн Сууц өмчлөгчдийн холбооны 24 удирдлагатай уулзлаа.

СӨХолбоод сард 1730 төгрөгөөс 4100 төгрөгийн хооронд хураамж авдаг. Энэ үеэр СӨХ-дын иргэдээс хураадаг хураамжийн судалгааг үзэхэд аймгийн хэмжээнд орон сууцны оршин суугчдын 10 хувь нь сарын хураамжаа төлдөг үзүүлэлттэй байна. Иргэд СӨХ-дод хог цэвэрлэсэнгүй, орцны гэрэлтүүлгээ тавьсангүй, ус тасарлаа, орчин нөхцөл муу байна гэж гомдолдог боловч сарын төлбөрөө төлдөггүй жишиг манайд байгаа нь дээрх судалгаанаас харагдсан юм. Иргэд сарын хураамжаа төлөхгүй бол СӨХ-ны үйл ажиллагаа үргэлжлэхэд бэрхшээлтэй гэдгийг СӨХ-ны төлөөлөл уулзалтын үеэр ярьж байлаа.

Улаанбаатар хотод айл өрхүүд ам бүлийн тоо, өрөө тасалгаанаас хамаарч сард 6000-15000 орчим төгрөгийг СӨХ-д төлдөг гэнэ. Гэхдээ төлсөн мөнгөндөө дүйцэхүйц үйлчилгээг авч чаддаггүйд гомдол ихээр байдаг аж. Харин манай аймгийн хувьд байдал эсрэгээр байгаа юм. Иймд СӨХ үйл ажиллагааг иргэдэд сурталчлах, нээлттэй ил тод байлгах, иргэдийг цаг тухайд нь сарын төлбөрөө төлдөг болгох, уг төлбөр нь иргэдийн дундын өмч болох шат, орц, орон сууцны талбайд зарцуулагдаж тав тухтай орчныг бий болгож буйг таниулах зорилго бүхий сарын аяныг өрнүүлэхээр шийдвэрлэлээ. Аяныг ирэх долоо хоногт эхлүүлж орон нутгийн телевизүүдээр иргэдтэй шууд ярилцлага хийх, иргэдэд уриалга дэвшүүлэх, төрийн байгууллагуудын албан хаагчдаас аяныг эхлүүлэх зэрэг бодит ажлуудыг төлөвлөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%