Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Харбины мөсөн наадамд Дархан хотын уран бүтээлчид тэргүүлэв

2016-01-08

БНХАУ-ын Харбин хотноо жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Мөсний баярын олон улсын тэмцээнд Монголын уран бүтээлч залуус 1, 2, 3-р байрт шалгарлаа. Тэргүүн байрт уран сийлбэрч Д.Цэрэнбат ахлагчтай Дархан хотын баг "Ээж" нэртэй бүтээлээр тэргүүн байрт шалгарч цом, өргөмжлөл хүртсэн байна.

Харбины олон улсын цас мөсний фестивалийг 1963 оноос эхлэн жил бүр зохион байгуулж ирсэн уламжлалтай. Хятадын соёлын хувьсгалын үеэр хэдэн жил завсардсан ч 1985 оноос дахин сэргээн зохион байгуулах болсон уг фестивалийн уугуул хот Харбин нь дэлхийн цас мөсөн урлагийн нэг эх сурвалж нь хэмээгддэг. Фестиваль уламжлал ёсоор жил бүрийн 12-р сарын дундаас 2-р сарын сүүлч хүртэл үргэлжилдэг.

Тус фестивалиар цас мөсний карнавал, олон улсын цас мөсөн урлалын тэмцээн,цэцэрлэгт хүрээлэнгүүд дэх мөсөн дэнлүүний үзэсгэлэн, цана чарганы тэмцээн, мөстсөн нуур голууд дахь загасчлал, цас мөсөн кино урлагийн фестиваль, гар болон фото зураг, уран бичлэгийн үзэсгэлэн, ардын дуу бүжгийн үзүүлбэрүүд, мөсөн дээрх хуримын ёслол, худалдаа зэрэг олон арга хэмжээ болж энэ үеэр Хятад улсын аялал жуулчлалын тоог ихээр нэмдэг байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%