Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Эрчим хүчний хөнгөлөлтөд Дархан-Уул аймаг хамрагдана

2016-01-08

           Эрчим хүчний зохицуулах хорооноос гэр хорооллын иргэдийн цахилгааны шөнийн тарифыг 50 хувиар хөнгөлөх шийдвэр гаргасан. Энэхүү хөнгөлөлтөд Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний 280 гаруй мянган айл өрхүүд хамрагдах бөгөөд цахилгаан халаалт залгах шаардлагатай хүйтний улиралд буюу 2016 оны 1, 2, 3 сар хүртэл оройн 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл хэрэглэсэн цахилгаан эрчим хүчний үнийг 50 хувиар хөнгөлүүлэх боломжтой болж байгаа юм.

              Төвийн бүсийн эрчим хүчний системд нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Төв, Говьсүмбэр, Дорноговь, Дархан-Уул, Орхон-Уул, Хэнтий гэсэн арван гурван аймаг харъяалагддаг. Тиймээс нийслэлээс гадна дээрхи 13 аймгийн гэр хорооллын иргэд шөнө хэрэглэсэн цахилгааныхаа үнийг 50 хувь хүртэл бууруулах боломжтой юм

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%