Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сүхбаатар дүүрэгт 2015 онд дөрвөн сургууль, таван цэцэрлэг шинээр баригджээ

2016-01-08

     Сүхбаатар дүүрэгт 2015 онд нийгмийн чиглэлийн барилга, байгууламжийн тоо өссөн үзүүлэлттэй буюу өмнөх онтой харьцуулахад сургуулийн дөрөв, цэцэрлэгийн барилга таваар нэмэгджээ. Тодруулбал, 2015-2016 оны хичээлийн жилд төрийн өмчийн ерөнхий боловсролын 2, 3, 58, 131 дүгээр сургуулийн хичээлийн шинэ байр, өргөтгөлийн барилга баригдаж, суралцагсдын суудлын тоо 1780-аар нэмэгдсэн байна. Мөн төрийн өмчийн 205, 216, 217, 225, 234 дүгээр цэцэрлэг шинээр баригдаж, суудлын тоо 800-гаар нэмэгдэн шинээр 1100 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмших боломж бүрдсэн сайхан мэдээг дуулгая. Ер нь дүүргийн хэмжээнд энэ хичээлийн жилд төрийн өмчийн 27 ерөнхий боловсролын сургууль, 32 цэцэрлэг, төрийн бус өмчийн 23 сургууль, 34 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4080
2767 / 68%
822 / 20%
243 / 6%
248 / 6%