Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Гэмт хэргийн зөрчилгүй хамт олон сэдэвт аян

2016-01-11

Баян-Өлгий аймгийн  Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын   2015 онд хийх ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” сэдэвт уриалга болон  аяныг туг, дэвтрийн хамт 2015 оны 03 дугаар  сарын 16-наас эхлэн 12 дугаар сарын 10-ныг хүртэл  аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллага, бүх шатны сургуулиуд, аж ахуйн нэгжүүдэд зохион байгуулжээ.

Энэхүү аян нь   

1. Төрийн албан хаагчдаас үйлдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх

2. Аливаа гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд оролцох оролцоог нэмэгдүүлэх

3. Иргэд олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилготойгоор өрнөжээ.

Тугийг хүлээн авсан байгууллагууд аяны хүрээнд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаарх төрийн бодлого шийдвэр, холбогдох хууль тогтоомж, хөтөлбөрүүдийг сурталчлан таниулах, алба хаагч, ажилтнуудын эрх зүйн боловсрол, мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, сургалт, сурталчилгаа хийж, хамт олноороо архи, тамхигүй хамт олон болох хөдөлгөөн өрнүүлж, салбарын болон тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчилж байгууллага бүр нээлттэй өдөрлөг зохион байгуулжээ.

Мөн байгууллага хамт олноороо “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон” болох чиглэлээр хийж байгаа ажлын талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд олон нийтэд сурталчлан ажиллав.

“Гэмт хэрэг, зөрчилгүй хамт олон” сэдэвт аяныг өрнүүлснээр

1. Төрийн албан хаагчдаас үйлдэж байгаа гэмт хэрэг буурна.

2. Ард иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг дээшилнэ.

3. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төрийн байгууллагуудын оролцоо нэмэгдэх сайн талууд бий болно хэмээн үзжээ.

Салбарын болон тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарах хууль, тогтоомжийг орон нутгийн радио, телевиз, цахим хуудас, хэвлэлээр хамгийн сайн сурталчилсан, нээлттэй өдөрлөгийг олон нийтэд хамгийн хүртэмжтэй зохион байгуулсан болон аяны хүрээнд шинэ санаа, санаачилга гаргасан байгууллагуудыг аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шалгарсан  байгууллага хамт олныг  шагнаж урамшуулах ажээ.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1319
513 / 39%
419 / 32%
188 / 14%
199 / 15%