Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан-Уул аймгийн нийт нутаг 9-50 см зузаан цасан бүрхүүлтэй байна.

2016-01-12

Дархан-Уул аймгийн Онцгой комисс хуралдаж өвөлжилтийн байдлын талаарх мэдээлэлтэй танилцаад улсын нөөцийн 570 тн өвсийг сумдад хуваарилах талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Дархан-Уул аймгийн дөрвөн суманд одоогийн байдлаар өвөлжилт хэвийн байгаа ч Хонгор, Шарын гол, Орхон сумдын нутгаар цасан бүрхүүлтэй, цас хунгарласан газраа 40-50 см, тал хээрийн бэлчээрт 7-9 см байна.

Малчид хүндэрсэн зүйлгүй малын тарга тэвээрэг дунд төвшинд өвс тэжээлийн нөөцийг хэрэглэж эхлээгүй 100 гаруй өрх отроор ойн сан бүхий газар, бусад аймаг сумын нутгаар өвөлжиж байгаа юм байна. Сумдын удирдлагууд эдгээр айл өрхүүдийн бага насны хүүхэд, өндөр настны судалгаа гаргаж долоо хоног бүр харилцаа холбоотой  хяналт тавин ажиллаж байгааг хэллээ.

Харин Дархан сумын хувьд орон сууцны хорооллын өвөлжилт гол ажлын нэг байдаг. Өнгөрсөн оны 10 дугаар сарын хоёронд аймгийн Засаг даргын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг тус сумын сургууль, цэцэрлэг, нийтийн орон сууцны СӨХ, төрийн болон төрийн бус байгууллагуудыг хамруулж ажилласан. Өнгөрсөн сарын 28, 29-нд тус сумын 10 дугаар багийн 5-ын 3 дугаар байранд нэг блок хоёр орц дулаангүй болсон гэсэн дуудлагаар аймгийн Захирагчийн алба холбогдох байгууллагуудтай хамтарч газар дээр нь ажиллаж зохих арга хэмжээг авчээ. Дархан Сумын Засаг дарга Б.Азжаргал дээрх байртай адил асуудал гарч болзошгүй зайлшгүй дулааны шугам сүлжээг нь солих шаардлагатай хэд хэдэн орон сууцны байр байгаа гэлээ. Тухайлбал 8, 13 дугаар багийн зарим байруудыг нэрлэв.

Мөн энэ жил Өргөө багийн 21 дүгээр хороолол, брак, 9 дүгээр багийн зарим байруудын халаалт муу байна гэсэн гомдол иргэдээс ирэх болсон. Энэ талаар ДДЦС ТӨХК-ийн Ерөнхий инженер Г.Туяахүү ярихдаа:-“ДДЦС ТӨХК нь температурыг 100 градусаас доошгүй өгч байгаа. Энэ нь алдагдалд хүргэж манай станц тухайн алдагдлыг хүлээж байна” гэсэн юм. Тэгэхээр эх үүсвэрээс дулааныг хэвийн өгч байгаа тохиолдолд газар дээр нь шалгалтыг хийх нь зүйтэй хэмээн аймгийн онцгой комисс үзлээ.                        Б.Норовсамбуу

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%