Хөвсгөл аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт ихсэж хүүхдийн өвчлөл нэмэгдэж Нэгдсэн эмнэлэгийн ачаалал их байгаа тул Мөрөн сумын өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ажлын цагийг ажлын өдрүүдэд оройн 20 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 11-17 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.
Нэгдсэн эмнэлэгийн амбулаторийн үзлэгийн 15 хувийг хүүхэд эзлэж байгаа тул ачаалал багасгах зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа гэнэ. Мөн сургууль цэцэрлэгийн эмч нар эцэг эхчүүдэд зөвлөгөө мэдээлэл өгч байгаа бөгөөд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч нар өрхийн хүүхдээ эргэх үед сургууль цэцэрлэгийн эмч нар өрхийн эмнэлэгт ажиллаж байгаа ажээ.