Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2016 ОНЫ ҮР ДҮНГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

2016-01-13

Өнөөдөр аймгийн ИТХ, Засаг дарга, сумдын Засаг дарга, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлагууд болон ЗДТГ-ын хэлтсийн дарга нартай тухайн жилийн Үр дүнгийн гэрээ байгууллаа.

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбаттай аймгийн Засаг дарга А.Энхболд болон аймгийн ИТХурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ нар гэрээ байгуулж, гарын үсэг зуралцлаа. Гэрээ байгуулах Ёслолын ажиллагааны эхэнд Аймгийн Засаг дарга А.Энхболд: -“Үр дүнгийн гэрээ байгуулах нь төрийн үйл хэрэг төгөлдөр, бат оршихын утга илэрхийлэхийн хамт харилцан итгэл, хамтын ажиллагаа, сахилга, хариуцлагыг баталгаажуулдаг” хэмээн онцолсон юм. 
Аймгийн Засаг дарга А.Энхболд аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатартай болон сум, 22 агентлагийн удирдлагуудтай 2016 онд хамтран ажиллах гэрээ байгуулсан юм. Мөн аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар хэлтсийн дарга нартай Үр дүнгийн гэрээ байгуулж, тухайн жилдээ хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа баталгаажууллаа. 

Аймгийн Засаг дарга 2016 онд байгуулах Үр дүнгийн гэрээнийхээ тусгай захиалгат арга хэмжээг бодитой хэрэгжүүлэх, үр дүнг нь тооцох боломжтой, аймгийн хэмжээнд зайлшгүй хэрэгжүүлбэл зохих ажил арга хэмжээнүүдийг томьёолон боловсруулж гэрээнд тусгуулсан байна. Тухайлбал Төсвийн тухай болон Шилэн дансны тухай хууль, тэдгээртэй холбогдон гарсан заавар журмыг хэрэгжүүлж ажиллах, Байгууллага бүр албан хаагчдын чийрэгжүүлэлтийн танхим байгуулан ажиллах, Гадаад оронд зохион байгуулах сургалтанд оролцохдоо аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн гадаад харилцааны асуудал хариуцсан мэргэжилтэнд мэдэгдэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад хэргийн яамнаас зөвшөөрөл авч, томилолтоор ажилласан үр дүнг тайлагнан ажиллах, Төрийн байгууллагын удирдлагын цогц системийг үйл ажиллагаандаа байгууллагын удирдлага, албан хаагч бүр бүрэн ашиглаж хэвших зэрэг тодорхой ажлуудыг тусгажээ. Үүнээс гадна агентлаг бүр өөрийн байгууллагын онцлогт тохирсон шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан ирүүлж, ямар зорилт дэвшүүлээд ямар үр дүнд хүрснээ Хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн тайландаа тодорхой дүгнэн ирүүлж байхыг сум, агентлагийн удирдлагуудад үүрэг болголоо.   “Үр дүнгийн гэрээ” байгуулсан нийт удирдах ажилтнууддаа ажлын өндөр амжилт хүсэе.

 








ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1555
616 / 40%
487 / 31%
219 / 14%
233 / 15%