Аймаг, Сумын ИТХ-ын дэргэдэх Иргэний танхим хамтарч /2016.01.13/ ны өдөр “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн эхэнд Дархан-Уул аймгийн банкны салбарын өнөөгийн нөхцөл байдал”сэдвээр Монгол банкны хэлстийн захирал Д.Дарханбаяр мэдээлэл хийв. Хэлэлцүүлэгт Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон, Хас, Төрийн банк, Капитал, Ариг зэрэг банкны удирдлагууд оролцсон байна. Иргэдийн зүгээс арилжааны банкны үйл ажиллагаа, бүтээгдхүүн үйлчилгээнд шүүмжлэлтэй хандаж байгааг хэлэлцүүлгийн уур амьсгалаас харж болохоор байлаа. Иргэд тэтгэврийн зээл, цалингийн зээл, орон сууцны зээл авахад тулгардаг хүндрэл түүнчлэн зээлийн хүүний хэмжээ хэт өндөр, сард 2 удаа авдаг, зээлээ дуусгасан байхад гэрээний үлдсэн хугацааны хүүг тооцож суутгадаг зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь, сарын 1,5 хувийн хүүтэй байна. Энэ нь хэт өндөр хүү байгааг ахмадууд шүүмжилж байв. Хүүг бууруулах боломж байгаа эсэхийг банкны удирдлагуудад тавив. Мөн уг хүсэлтээ бичгээр гаргаж 48 хүн гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Харин арилжааны банкуудын зүгээс цалин тэтгэвэрийн зээлийн хүүг бууруулах асуудалд одоо шууд хариулт өгч чадахгүй, ТУЗ-өөр хэлэлцэж шийдэх хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат : Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэн, дээд шатны байгууллагуудад хүргүүлж ажиллана гэв. Түүнчлэн тэтгэвэр болон цалингийн зээлийн хүүг бууруулах үүднээс арилжааны банкуудад хандаж зөвлөмж уриалга гаргах аж.