Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Ахмадууд тэтгэвэрийн хүүг бууруулахыг хүсэж байна

2016-01-14

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимаас “Арилжааны банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ ба хэрэглэгчдийн үнэлэмж” нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Тус хэлэлцүүлэгт Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулах Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт, Капитрон, Хас, Төрийн банк, Капитал, Ариг зэрэг банкны удирдлагууд оролцлоо. Иргэдийн зүгээс арилжааны банкны үйл ажиллагаа, бүтээгдэхүүн үйлчилгээнд шүүмжлэлтэй хандав. Улс эх орондоо залуу нас, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж, гавъяаныхаа амралтанд суусан ахмадуудад тэтгэвэрээс өөр орлого үгүй. Монголын уламжлалт сар шинийн баяраар тэтгэвэрийн зээлээ авч тэмдэглэдэг. Банкны зээлийн хүүд дарлуулж, нөгөөтэйгүүр төр засаг уг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэв. " Тэтгэвэрийн зээл гэсэн гоё бүтээгдэхүүн үйлчилгээгээр “Ахмадуудын идэх хоолноос хасаж ” нэг үгээр банкны систем боловсон аргаар мөнгө идэж байгааг хатуухан шүүмжилжээ. Одоогоор арилжааны банкуудын Тэтгэврийн зээлийн хүү жилийн 18 хувь, бөгөөд сарын 1,5 хувийн хүүтэй. Ахмадуудаас хэт өндөр хүү авч байгааг учирлаж байв.Хэлэлцүүлгийн үеэр тэтгэвэрийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг банкны удирдлагуудад тавьжээ. Мөн уг хүсэлтээ бичгээр гаргаж 48 хүн гарын үсгээ зурж баталгаажуулж банкны удирдлагууд хүргүүлсэн аж.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4196
2882 / 69%
822 / 20%
244 / 6%
248 / 6%