Их Британид Засгийн газар болон иргэдийн бүлгүүдийн хооронд байгуулдаг “Иргэний дүрэм” нэртэй гэрээ байдаг ба үүнд засгийн газар нь тодорхой түвшний гүйцэтгэлийн хариуцлагыг олон нийтийн өмнө хүлээхээр тусгасан байдаг.
Иргэний дүрэм нь 1991 онд төрийн үйлчилгээг сайжруулах болон эдгээр үйлчилгээг хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх зорилгоор анх хэрэгжиж эхэлсэн. Төрийн гол үйлчилгээг хамардаг, олон нийтийн хүлээн зөвшөөрсөн үйлчилгээний стандартыг агуулсан 40 үндсэн дүрэм байдаг. Орон нутгийн түвшинд сургууль, цагдаагийн хүч, галын алба зэрэг төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын баримталдаг 10000 гаруй дүрэм байдаг.
Түүнчлэн, Дүрмийн чанарын сүлжээг төрийн захиргааны салбарын удирдах албан тушаалтнууд нь дүрмийн хөтөлбөр, хэрэглэгчдэд үзүүлэх үйлчилгээ, чанарын асуудлаар санал солилцож, шилдэг туршлагаас хуваалцах зорилгоор байгуулсан. Одоогоор Их Британид Чанарын 22 сүлжээнд нийт 1500 хүн хамрагдаж байна.
Засгийн газрын илүү сайн санаачилгын хүрээнд Дүрмийн нэгж нь Их Британийн хэмжээнд нийт 5000 орчим хүнтэй Олон нийтийн зөвлөл байгуулсан. Зөвлөл нь төрийн үйлчилгээний талаарх олон нийтийн төлөөлөлтэй зөвлөлдөх, үйлчилгээг хэрхэн сайжруулах талаар санал боловсруулах зорилготой. Түүнчлэн, Сайд нарын Танхимын Хэрэг эрхлэх газраас гадна бусад яамд, агентлаг, төрийн байгууллагууд судалгаа хийх, зөвлөлдөхөд уг зөвлөлийг мөн ашигладаг ажээ.
Эх сурвалж: Их Британий Танхимын Хэрэг эрхлэх газар
“Үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ үнэлгээний
тогтолцоог хөгжүүлэх 10 алхам ном” ны 183-р хуудас