Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн ГХУСАЗЗ-ийн хурал боллоо.

2016-01-15

Баянхонгор аймгийн ГХУСАЗЗ-ийн оны эхний хурал 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр боллоо.

Хурлаар дараах асуудлуудыг авч хэлэлцлээ.
1. Сүүлийн 3-н жилд хэрэгсэхгүй болсон /эрүүгийн/ хэргийн талаар судалгааг танилцуулах
2. Их Богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2015 оны үйл ажиллагааны тайланг танилцуулах
3. ГХУСАЗЗ-ийн 2016 оны ажлын төлөвлөгөөг батлах тухай
4. ГХУСАЗЗ-ийн 2016 оны ажлын зардлын төсвийн хуваарь батлах тухай

Мөн 2016 оны зорилтоо тодорхойллоо.
Зорилт: Иргэдийн аюулгүй, амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль сурталчлах болон зорилтот бүлгүүдэд чиглэсэн сургалт, арга хэмжээг нэгдсэн бодлогоор зохион байгуулж,  энэ ажилд иргэд, байгууллага, аж ахуйн нэгж,  хуулийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх ажлыг шуурхай, ил тод, хариуцлагатай, хүртээмжтэй, үр дүнтэй зохион байгуулна.

                                                                                   Ц.Мөнхзул /2016.01.15/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4089
2775 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%