Аймгийн Иргэдийн
Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас Монгол Улсад ардчилсан шинэ
Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн
ойн өдрийг тохиолдуулан Үндсэн хуулиа дээдлэх, сахин биелүүлэх, үзэл
баримтлалыг танин мэдэх чадварыг өсвөр насны хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилгоор
“Үндсэн хууль-Миний амьдралд” сэдэвт илтгэлийн уралдаан Даланзадгад сумын ерөнхий
боловсролын сургуулиуд, Политехникийн коллежийн 9-12 дугаар ангийн сурагчдын
дунд зохион байгуулж нийт 22 хүүхэд оролцсоноос 3 дугаар сургуулийн 12г ангийн
сурагч У.Пэрэнлэйжамц нэгдүгээр, үндэсний лабортори 1 дүгээр бүрэн дунд
сургуулийн 11г ангийн сурагч П.Энх-Эрдэнэ хоёрдугаар, мөн тус сургуулийн 12д ангийн
сурагч А.Хүдэрчулуун гуравдугаар байруудад тус тус орлоо.