Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж болох “Дархан нэхий” компани нь 1972 онд байгуулагдаж 44 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний томоохон үйлдвэрлэл, худалдааны байгууллага бөгөөд хэмнэлттэй, байгальд ээлтэй, эко технологиудыг нэвтрүүлэн Евро стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.Тус компани нь жилд 300 мянган бод, 1,5 сая хонь, ямааны арьс, 200 мянган ширхэг хурга, ишиг, туулай болон бусад ангийн арьс боловсруулан хөх шир, краст, үслэг нэхий, савхи, шубны арьс үйлдвэрлэж байгаа бөгөөд “Оёдлын үйлдвэр” нь жилд 500 мянган ширхэг нэхий болон савхин хувцас, “Гутлын үйлдвэр” нь жилд 500 мянган хос гутал үйлдвэрлэж байна.Мөн тус компани нь “Адуу мал” брэндийг бий болгож Евро стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эцсийн бүтээгдэхүүнийхээ 60 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолж, монгол малын арьс ширний гайхамшигт онцлогийг дэлхийд таниулж байгаа экспортлогч байгууллага юм.“Дархан нэхий” компани нь гутал, цүнх зэрэг арьс ширэн эдлэл хийдэг 100 гаруй дотоодын жижиг, дунд үйлдвэрлэгчийг хамгийн хямд, чанартай арьсан материалаар ханган импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин ажиллаж байгаа хөнгөн үйлдвэрийн салбарын шилдэг аж ахуйн нэгж юм.