Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

2749 боодол өвсийг 50 хувь хямдруулж малчдад олгоно

2016-01-22

Аймгийн хэмжээнд нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтсоноос Хангай, Тариат сум “Цагаан зудтай”, Цахир, Өндөр-Улаан, Чулуут сум “Цагаанаар зудархуу” гэж үнэлэгдэж өвөлжилт хүндрээд байгаа юм. Эдгээр сумдад цасны дундаж өндөр 11,8-21,5 см, хунгарласан газраа 24-33,3 см, бусад нутгаар 1-10 см цасан бүрхүүлтэй байна.

Засгийн газрын 480-р тогтоолоор малчдад төрийн үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах 100.0 сая төгрөг, Улсын нөөцийн салбарт 200 тн өвс, тэжээл нэмж байршуулах, Төвшрүүлэх суман дахь Улсын нөөцийн салбараас 2013, 2014 оны 249,2 тн өвсийг буцалтгүй тусламж хэлбэрээр үнэгүй, 145,3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулан малчдад олгохоор шийдвэрлэжээ.

Засгийн газраас буцалтгүй тусламжаар олгосон өвс, хямдруулсан тэжээлийг аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцэн хуваарилж өвөлжилт хүндэрсэн сумдад хүргэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Мөн зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалахаас урьдчилан сэргийлж, хяналт тавих, сумдад хүлээлгэн өгөх ажлын хэсгийг Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан аймгийн Засаг даргын захирамжаар томилон ажиллуулж байна.

Аймгийн Онцгой комиссын хурлаар аймгийн нөөцийн 2013 онд бэлтгэсэн 380 боодол өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгох, 2014 онд бэлтгэсэн 2749 боодол өвсийг 50 хувь хямдруулж 2400 төгрөгөөр, хорголжин тэжээлийн үнийг 50 хувь хямдруулж 10000 төгрөгөөр худалдахаар шийдвэрлэсэн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%