Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Булган хангай хорооллын 120 айлын орон сууц "Түрээсийн орон сууц" хөтөлбөрт хамрагджээ

2016-01-22

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Аймаг бүрт 1000 айл” орон сууц хөтөлбөрийн хүрээнд Төрийн орон сууцны корпорацийн захиалгаар Архангай аймагт баригдсан 120 айлын орон сууцны “Булган хангай” хорооллын барилгыг "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийн журмын дагуу иргэдэд олгох юм байна.
Тус барилгад Улсын комиссын даргаар Архангай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга Ч.Отгонжаргал, нарийн бичгийн даргаар мэргэжилтэн н.Мэндсайхан, гишүүдээр орон нутгийн албаны мэргэжилтэнүүд болон ТОСК-ийн БЗДБТХГ-ын дарга М.Оригжав, хяналтын инженер М.Оюунбилэг, дулаан, цахилгаан, цэвэр бохир, холбоо дохиолол, ашиглалтын инженерүүд, хорооллын барилга угсралтын ерөнхий гүйцэтгэгч “ХАСҮ МАНДАЛ” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Цэрэнлхам, тус хорооллын зураг төслийн гүйцэтгэгч “ОЧИР ТААБ”ХХК-ийн захирал Б.Чанцалмаа нар ажиллаж улсын комисс хүлээн авсан байна.
“Булган хангай” хорооллын 120 айлын орон сууц нь нийт 5 давхар 40 айлын 3 орон сууцны 2 өрөө нь 42,4 – 44,49 метр квадрат, 3 өрөө нь 54,93 метр квадрат талбай хэмжээтэй юм байна.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%