Шинэ хороололын 380 дугаар байранд Дархан сумын 9,10,11 дүгээр “Багийн төв” үйл ажиллагаа явуулдаг. Дархан сумын ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны зүгээс төрийн анхан шатны нэгж болох багийн иргэдийн нийтийн хурлын материаллаг баазыг нэмэгдүүлэх талд анхаарч ажилласаар ирсэн. Өнгөрсөн жил бүх багуудын БИНХ-ын дарга нарт ширээ, сандал олгосон байна. Шинэ хороололын гурван багийн БИНХ-ын дарга нарын зүгээс Төлөөлөгч нарт хандаж өрөө тасалгаанд сууж ажиллах нөхцөл боломжгүй болсныг дуулгаж, асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Энэ дагуу Дархан сумын ИТХ-ын Т.Тулгаа, тус багаас сонгогдсон Төлөөлөгч Б.Жавхлан, М.Энхтайван, Б.Буяндүүрэн нар газар дээр нь нөхцөл байдалтай танилцав. Дээд давхраас ус гоожиж улмаар таазнаас ус дуссан байдалтай байв. Ус гоожсон учраас цахилгаан доголдож гэрэл цахилгаангүй болсон гэв. Цаашид нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыгн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэн ажиллахад дэмжлэг хүслээ. Түүнчлэн дээрх гурван багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар иргэдэд хүрч ажиллахад багийн төвд ажиллах хэрэгцээ шаардлага бий гэж Дархан сумын 9 дүгээр багийн ИНХ-ын дарга С.Чулуунхүү хэлэв. Тус багаас сонгогдсон төлөөлөгчид нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, асуудлыг шийдвэрлэж дэмжин ажиллана гэсэн юм. Ирэх 7 хоногт ус гоожиж буй асуудлыг таслан зогсоож мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах хэрэгтэй гэдгийг Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа зөвлөв. Түүнчлэн өрөөний тохижилт хийх төсөв хөрөнгийн жагсаалтыг гаргаж Төлөөлөгч нарт хүргүүлж хамтран ажиллахаар болов.