Монгол Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл нараар
ахлуулсан Уул уурхайн яам, Байгаль орчны яам, Ашигтмалтмалын хэрэг эрхлэх
газар, Газрын тосны газар, Ирвэс хамгаалах сангийн судалгааны ажилтны
бүрэлдэхүүнтэй Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нурууг улсын
тусгай хамгаалалтад авах тухай асуудалд дүгнэлт гаргахаар Улсын Их Хурлын Байгаль
орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсгийн
бүрэлдэхүүнийг Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга, аймгийн Засаг даргын Тамгын
газрын хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтнүүд хүлээн авч уулзаж Өмнөговь
аймаг, Гурвантэс сумаас Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад
авахаар аймаг, сумын ИТХ-аас гаргасан тогтоол шийдвэрийг УИХ, ЗГ, БОНХЯ-нд
уламжилсан ажлын явцыг он дарааллаар нь танилцуулж Тост, Тосон бумбын нурууг
улсын тусгай хамгаалалтад авах ажлын хэсэгт тодорхой саналуудыг өглөө.
Одоо ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруунд ажиллаж байна.