Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ТУХАЙ БОЛОН ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТУХАЙ

2016-01-25

Монгол Улсын Их Хурал 2015 оны 5,6 дугаар сард Хууль тогтоомжийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг батлан гаргасан. Дээрх хуулиуд нь хууль санаачлагчид, төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагаанд өмнөх эрх зүйн орчинтой харьцуулбал илүү нарийвчилсан, тодорхой шинэ стандартуудыг нэвтрүүлж байгаа бөгөөд хууль хэрэгжүүлж ажиллах бүх шатны төрийн албан хаагчдыг мэдээллээр хангах, сургалтад хамруулах юм байна.

 Хууль тогтоомжийн тухай хууль 2016 оны 2-р сарын 10-ны өдрөөс хэрэгжиж эхэлнэ. Энэхүү хууль батлагдан гарснаар Улсын Их Хуралд орж ирэх хуулийн төслүүд чанаржиж, иргэдийн, төрийн байгууллагуудын, нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоог хангах юм. Тиймээс төрийн байгууллагууд дор бүрнээ хичээн ажиллаж, өөрсдийн байгууллага дээрээ эдгээр хуулиудыг сурталчлах, сургалт зохион байгуулах ажлуудыг хийх хэрэгтэй юм.

Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийг санаачлан боловсруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, эрх зүйн дүгнэлт хийх, өргөн мэдүүлэх, батлагдсан хууль тогтоомжийг хэвлэн нийтлэх, олон нийтэд таниулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах болон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийхтэй холбогдсон харилцааг зохицуулж байгаа.

Захиргааны ерөнхий хуулийн зорилго нь  нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршиж байна.

Захиргааны ерөнхий хуулиар нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэдэгт дараах байгууллага хамрагдхаар хуульчилсан байна. Үүнд:
1.Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага;
2.Хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага;
3.Захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд;
4.Үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа;
5.Нутгийн өөрөө удирдах байгууллага болон шийдвэр, үйл ажиллагаанд нь захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргахаар хуульд тусгайлан заасан байгууллага.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6048
4570 / 76%
922 / 15%
270 / 4%
286 / 5%