Сар шинийн баярыг тохиолдуулан Дархан сумын ИТХ, ЗДТГ-ынхан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв. Дархан сумын ИТХ, ЗДТГ-аас гавьяаныхаа амралтанд суусан 31 ахмад бий. Эдгээр ахмадуудаас өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд 28 ахмад хүрэлцэн ирсэн юм. Уулзалтын эхэнд Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал өнгөрсөн онд хийж бүтээсэн ажлынхаа талаар товч мэдээлэл өглөө. Уламжлал ёсоор ахмадуудаасаа үнэтэй сургаалийг нь сонссон байна.Энэ үеэр төрийн үйл хэргийг хэрхэн явуулах, сум орныхоо хөгжилд яаж хувь нэмрээ оруулах гээд олон асуудлуудаар ахмадууд өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. 1994 онд “Дархан сум”-ын статустай үйл ажиллагаагаа явуулсанаас хойш эдүгээ 22 жил болж байна. Энэ хугацаанд таван Засаг даргын нүүрийг үзсэн. Тиймээс хоёр арваны тэртээх сум орон нутгийнхаа түүхийг тэрлэж хойч үедээ үнэн бодитоор үлдээх хэрэгтэй гэсэн саналыг ахмадууд хэлж байв. Дархан сумын хэмжээнд зургаан мянга гаруй ахмад бий. Тэдний төлөөлөл болох төр захиргааны байгууллагад ажил амьдралаа зориулан түмэн олондоо хөдөлмөр үйлсээ үнэлүүлсэн ахмадуудад Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын хамт олон ийнхүү гал бичин жилийн ойн босгон дээр хүндэтгэл үзүүллээ.