Сар шинийн баярыг тохиолдуулан Дархан сумын ИТХ , ЗДТГ-ынхан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Дархан сумын ИТХ, ЗДТГ-аас гавьяаныхаа амралтанд суусан 31 ахмад бий. Эдгээр ахмадуудаас өнөөдрийн хүндэтгэлийн үйл ажиллагаанд 28 ахмад хүрэлцэн ирсэн юм. Төр захиргааны байгууллагад залуу халуун нас, эрдэм боловсрол , авъяас чадвараа зориулан зүтгэж ирсэн ахмадууд энэ үеэр үнэтэй сургаалиа хэлэв. Дархан сумын ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаад гавъяаныхаа амралтад суусан О.Сандагдорж залуус, дүү нартай захих гурван захиас байгааг өгүүлэв. Тэрээр “ Өдөр бүр шинийг санаачлагч бай , Үргэлж цаг хугацаатай уралдаж ажлаа хий, Хурдтай ажиллах “ хэрэгтэйг зөвлөв. Учир нь хичнээн чадварлаг, мэдлэгтэй байсан ч “Хурд” үгүй бол тухайн ажлын үр дүн гарахгүй гэдгийг онцлон хэллээ. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх үеэр тэдний гаргасан үнэтэй санал, зөвлөмж, шүүмжлэлийг "Гал бичин жил"-ийн ажилдаа тусгаж ажиллах болно гэдгийг Дархан сумын удирдлагууд онцлон хэлэв.