Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Яаралтай түргэн тусламжийн тасагт БНСУ-ын тусламжаар ирсэн 2 машиныг хүлээлгэн өгнө

2016-01-28

Дархан сумын ИТХ, ЗДТГ-ын Гадаад харилцаа хамтын ажиллагааны үр дүн биелэлээ олж бодит ажил хэрэг болж байна. Тухайлбал 2014 онд Дархан сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа БНСУ-ын Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо нар хамтран ажиллах “Санамж бичигт” гарын үсэг зурж баталгаажуулсан. Хамтын ажиллагааны хүрээнд Дархан сумын хоёр охин үнэ төлбөргүй чихний дунгийн суулгацын хагалгаа хийлгэсэн. Түүнчлэн  тун удахгүй “Яаралтай түргэн тусламж”-ийн тасагт хүлээлгэн өгнө. Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Ганбат нар БНСУ-ын Кёнги аймагт албан айлчлал хийж Бүчонь хотын ИТХ-ын дарга Ким Моон Хо тэргүүтэй албаны хүмүүстэй уулзах үеэрээ түргэн тусламжийн болон галын машин шаардлагатай байгааг хэлж энэ тал дээр бодит тусламж үзүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан байдаг. Энэ хүсэлтийн дагуу аймгийн “Яаралтай түргэн тусламж 103”-т иж бүрэн тоноглогдсон старикс маркийн түргэн тусламжийн зориулалтын 2 машин ирээд байна. Түргэнийхэн тун удахгүй машинуудаа албан ёсоор хүлээн авахаар зэхэж байна. 103-ын дуудлаганд өнөөдрийн байдлаар 9 машин түргэн тусламжийн үйлчилгээнд явж байгаа бол үйлчилгээний шаардлага хангахгүйн улмаас сул зогссон 3 машин байна. Тэгвэл удахгүй БНСУ-ын ИХТ-аас тусламж болгон явуулсан 2 машиныг албан ёсоор хүлээн авсанаар түргэн тусламжийн үйлчилгээнд 11 машин байнга явах боломжтой болно гэж “Яаралтай түргэн тусламж 103-“ын механик Л.Батбаяр хэллээ. 70 гаруй мянган хүн амтай Дархан сумаас гадна бусад 3 сумдад ч түргэнийхэн үйлчилдэг. Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа машины тоо үнэхээр хангалтгүй ч Дархан сумын удирдлагууд боломж бололцоогоороо ийнхүү түргэн тусламжийн парк шинэчлэлийг сайжруулахад анхаарсаар байгаа юм.



ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%