Баярмаа болон түүний эгчид “Чихний дунгийн суулгац суулгах” хагалгаа амжилттай болж охидууд маргааш эх орондоо ирэхээр болсон байна. Эгчийнх нь тухайд сонсох чадвартай тул баруун чихэндээ сонсголын аппарат зүүх боломжтой аж. БНСУ-ын Бүчонь хотод сонсголын аппаратын үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг байна. Тус үйлдвэрийн удирдлагууд охидуудад сүүлийн үеийн сонсголын аппаратыг бэлэн болгон өгчээ. Уг сонсголын аппарат нь 5,4 сая вон бөгөөд хоёр охинд нийт 19 сая орчим төгрөгийн аппаратыг хандивласан байна. Мэс засал хийсэн гээд шууд сонсгол орохгүй бөгөөд охидууд мэс заслын дараа нөхөн сэргээх, хэл яриа, байнгын хяналт, сэтгэл зүйн эмчилгээ хийгдэнэ гэдгийг Соньму эмнэлэгийн дарга онцлон хэлжээ.