Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Баянхонгор аймгийн хөгжлийн бодлогоо 2030 он хүртэл тодорхойлно

2016-01-28

Баянхонгор аймгийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн бодлогыг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 06 дугаар тогтоолоор 21 хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.
Эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор бодит судалгаа, дүгнэлтэнд үндэслэн уг хөтөлбөрийг   боловсруулах ажлыг хийж байгаа бөгөөд хөгжлийн хөтөлбөрийг 2016 оны 03 дугаар сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна.  
Хөгжлийн бодлогыг боловсруулах үндэслэл :  
НҮБ –ийн Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар Тогтвортой хөгжлийн хөтөлбөр (2015-2030) батлан гаргасан. АНУ-Европ, ОХУ-Европ гэсэн хоёр гол тэнхлэг дэлхийн хөгжлийн бодлогыг тодорхойлогч байсан бол дэлхийн хөгжлийн цөм Ази тив рүү шилжиж Хятад, Орос гэсэн дэлхийн хоёр супер гүрний холбоо үүссэнээр геополитикийн шинэ нөхцөл байдал бий болсон нь Орос, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог Монголын улсад  үнэхээр ашигтай, таатай нөхцөл байдлыг бий болголоо.
Монгол улсыг 2016-2030 онд хөгжүүлэх Урт хугацааны бодлого боловсрогдож байгаа зэрэг гадаад, дотоодын олон хүчин зүйлтэй уялдуулан Баянхонгор аймгийг 2015-2030 онд хөгжүүлэх Хөгжлийн бодлогыг боловсруулж байна. 

Хөгжлийн бодлогын алсын хараа:
 Баянхонгор аймгийн хөгжлийн стратеги нь бүтээх чадвартай, өндөр мэргэшсэн ажиллах хүчнээр хангагдсан, байгаль орчныхоо онцлогт зохицсон эрчимжсэн хөдөө аж ахуй аж үйлдвэр хосолсон, аялал жуулчлал, худалдаа үйлчилгээ, тээвэр логистикийн оновчтой бүтэц бүхий өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай аймаг болоход оршино

Баянхонгор аймгийн дунд хугацааны хөгжлийн бодлогын үндсэн чиглэлүүд: 
1. Хүнээ хөгжүүлж чадварлаг, бүтээгч иргэдийг төлөвшүүлэх “Хөгжсөн иргэн-хөгжлийн түлхүүр” бодлого
2. Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, өөрийгөө тэтгэх чадалтай дунд давхаргын иргэдийг нэмэгдүүлэн нийгэмд эзлэх хувь хэмжээ, хамрах хүрээг өргөжүүлэх “Өрх баян бол-улс баян” бодлого 
3. Байгаль орчноо нөхөн сэргээж тогтвортой хөгжлийн үндсийг бүрдүүлэх “Ногоон Эдийн Засаг-Хонгорын Ирээдүй” бодлого 
4. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон, бэлчээрийн даацад тохирсон ашиг шим өндөртэй, зах зээлийн эрэлтэд нийцсэн бүтэцтэй, эрсдлээс хамгаалагдсан МАА, дэвшилтэд технологод суурилж МАА-гаа тэтгэсэн, хүн амынхаа өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангасан газар тариаланг аймгийн эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх салбарууд болгох “Хөдөө аж ахуйн хөгжил-Хонгор нутгийн хөгжил” бодлого 
5. Үйлдвэржих гол чиглэлүүдэд өндөр технологи, инновац нэвтрүүлэх замаар эдийн засгийн үр ашгаа нэмэгдүүлж, олон улсын зах зээлд нэвтрэх “Хонгорын бренд-дэлхийн бренд” бодлого 
6. Говь, хангай, тал хээр хосолсон байгалийн үзэсгэлэнт нутаг, түүх соёлын хосгүй дурсгалаа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Баянхонгорт тавтай морил” бодлого 
7. Ирээдүйн  хөгжилд хөрөнгө оруулах, эдийн засгийн өндөр өсөлтийг бий болгох зорилгоор уул уурхайн ордуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах “Баялагаа түшиглэж хөгжие” бодлогыг тус тус боловсруулан хийж байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1304
510 / 39%
413 / 32%
185 / 14%
196 / 15%