Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Цагаан сар -2016” үзэсгэлэн энэ сарын 28-31-ний өдрүүдэд явагдана

2016-01-29

“Цагаан сар – 2016” үзэсгэлэн худалдааг “Үндэсний бүтээгдэхүүнээ хэрэглэцгээе” уриан дор 17 дахь жилдээ зохион байгуулав. Үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, урлаж, худалдаалдаг байгууллага иргэдийг сурталчлан ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө иргэдийн идэвхи оролцоог зорилготой. /2016.01.28/-ны өдөр Залуучууд театрт үзэсгэлэн худалдаа нээлтээ хийлээ.Жил бүр уламжлал болон зохиогддог уг үзэсгэлэн худалдаа нь 1 дүгээр сарын 28, 29, 30, 31-ний өдрүүдэд үргэлжилэн явагдана. “Цагаан сар-2016” үзэсгэлэн худалдаанд Орхон, Сэлэнгэ, Булган зэрэг бусад аймгууд болон Улаанбааатар хотын нийт 150 гаруй ААНБайгууллагууд, 80 гаруй өрхийн үйлдвэрлэгчид оролцжээ. Тус үзэсгэлэн худалдаагаар Монгол үндэсний дээл хувцас, гутал, малгай, хантааз, өмд, цамц, бүс, хөөрөг, гаанс, хөөрөгний даалин, тамхины болон аяганы уут, хавтага, таваг, цар, бусад гэр ахуйн хэрэглэл, гар урлал, бэлэг дурсгалын бараанаас гадна гурил, гурилан бүтээгдэхүүн, сүү,сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, нөөцийн махны өргөтгөсөн худалдаа гээд сар шинийн баярын хэрэгцээт бүтээгдэхүүнийг нэг дороос худалдан авах боломжийг бүрдүүлжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%