Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дархан сумын 9 дүгээр баг “Хоггүй цэвэр орчин” уриалгыг дэвшүүлэв

2016-01-29

Дархан сумын багуудад Иргэдийн нийтийн хурал хуралдсаар байна. Тус хурлаар Багийн Засаг дарга нар 2015 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнадаг. Дархан сумын 9 дгээр багийн Тайлангийн хурал / 2016.01.28 /-ны өдөр болов. Хурлаар Багийн Засаг дарга О.Пүрэв 2015 онд хийсэн ажлын тайлан мэдээлэл хийсэн байна. Багийн Иргэдийн нийтийн хуралд тус багаас сонгогдсон аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Мөнхбат, сумын төлөөлөгч Б.Жавхлан нар оролцож тойрогтоо хэрхэн ажилласан талаар товч мэдээлэл хийж, иргэдийн санал хүсэлтийг сонсов. Дархан хотын 55 жилийн ойг угтаж "Хоггүй цэвэр орчин" бүрдүүлэхэд иргэд, ААНБ-ын дарга, эрхлэгч нар идэвхи санаачлагатай ажиллах санал дэвшүүлж, иргэд оршин суугчид дэмжсэн байна.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%