Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дуудлага худалдааны үр дүн

2016-02-03

Дуудлага худалдааны үр дүн 

2016 оны 2 дугаар сар 1

        Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 12 сарын 31-ны өдрийн А/161 тоот тогтоолоор дуудлагаар худалдахаар шийдвэрлэсэн Түргэн сумын ИТХ-ын УВА 07-44 улсын дугаартай автомашин, Хяргас сумын ИТХ-ын УВА 97-69 улсын дугаартай автомашин, Ховд сумын ЗДТГ-ын Хуучин барилга, Тэс сумын Ахлах сургуулийн Таван улиасны бага сургуулийн барилга 2 ширхэг нийт 5 ширхэг хөрөнгийн дуудлага худалдаа 2016 оны 2 дугаар сарын 1-ны өдөр зохион байгууллаа.

        Дуудлага худалдааны дүнг танилцуулбал:

        Нэг. Түргэн сумын ИТХ-ын УВА 07-44 дугаартай автомашины дуудлага худалдаанд 3 иргэн бүртгүүлж, нэг иргэн цагтаа амжиж ирээгүй тул 2 оролцогч оролцож иргэн С.Магсаржав ялагч болов. Дуудлага худалдааны эцсийн үнэ 1 сая 200 мянган төгрөг.

       Хоёр. Хяргас сумын ИТХ-ын УВА 97-69 дугаартай автомашины дуудлага худалдаанд оролцогч бүртгүүлээгүй тул дуудлага худалдаа явагдсангүй.

      Гурав. Ховд сумын ЗДТГ-ын Хуучин барилгын дуудлага худалдаанд 2 иргэн оролцож иргэн С.Дашбал ялагч боллоо. Дуудлага худалдааны эцсийн үнэ 3 сая 600 мянган төгрөг.

        Дөрөв. Тэс сумын Ахлах сургуулийн Таван улиасны бага сургуулийн 1-р барилгын дуудлага худалдаанд 3 иргэн оролцож, иргэн М.Сайнжаргал ялагч болов. Дуудлага худалдааны эцсийн үнэ 10 сая төгрөг.

        Тав. Тэс сумын Ахлах сургуулийн Таван улиасны бага сургуулийн 2-р барилгын дуудлага худалдаанд 3 иргэн оролцож, иргэн Я.Өлзийсүрэн ялагч болов.  Дуудлага худалдааны эцсийн үнэ 9 сая 200 мянган төгрөг.

Аймгийн ИТХ-ын Ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4279
2949 / 69%
835 / 20%
244 / 6%
251 / 6%