Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Хууль бус зорчигч тээвэрлэлт” нэг сарын аян эхэллээ

2016-02-03

2 дугаар сарын 1-нээс “Хууль бус нийтийн зорчигч тээвэрлэлт” нэг сарын аяныг Дархан-Уул аймгийн Замын цагдаагийн тасаг, Авто тээврийн төв, Албан журмын даатгалын холбоо хамтран зохион байгуулж байна. Тус аян нь хот орчим болон хотын дотор хууль бус нийтийн зорчигч тээвэрлэлтийг илрүүлэн таслан зогсоох, мэргэжлийн зөвлөгөө өгөх, зам тээврийн осол зөрчлийг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бууруулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, жолоочийн даатгалын тухай хуулийн тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах ажлыг эрчимжүүлэх зорилготой юм.“Хууль бус нийтийн тээвэрлэлт” нэг сарын аяны хүрээнд нийтийн зорчигч тээвэр эрхлэгч байгууллагуудын дотоод хяналт шалгалт хариуцсан ажилтанг хяналтын постууд болон хууль бус тээвэрлэлт хийж байгаа зогсоол болон нийтийн эзэмшлийн талбайд ажиллуулж хяналт шалгалтыг чангатгах, хяналт шалгалтаар ажиллаж байгаа албан хаагчдыг хөдөлмөр хамгааллын хувцас хэрэгслээр хангах, хууль бус тээвэр хийж байгаа жолооч нарт мэргэжлийн зөвлөгөө өгөх, тээвэрлэлтийг таслан зогсооно. Нэг сарын аяны хүрээнд Хууль бус нийтийн тээвэрлэлт хийсэн жолооч нарыг торгож цагдахаас илүүтэйгээр зөвлөмж зөвлөгөө өгч, осол гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллана гэдгийг Хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%