Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Дорнод аймаг дахь гаалийн газарт БНХАУ-ын Манжуурын гаалийн байгууллагын төлөөлөгчид албан ёсны айлчлал хийв

2014-08-19

Дорнод аймгийн Гаалийн газарт БНХАУ-ын ӨМӨЗО-ны Манжуур хотын гаалийн байгууллагын дарга Sun Yu Ning тэргүүтэй Манжуур гаалийн байгууллагын төлөөлөгчид 2014 оны 8 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ. Энэ дашрамд дурьдахад Манжуурын гаалийн байгууллагын харъяанд тус газрын харъяа Хавиргын боомтын хил залгаа Архашаат, Баянхошууны боомтын хил залгаа Өвдөгийн боомт, Манжуурын нисэх онгоцны буудал, Хайлаарын нисэх онгоцны буудлын хяналтын бүсүүд байдаг билээ.
Дээрх уулзалтаар дараах асуудлыг хэлэлцэв.
1.Гаалийн бүрдүүлэлтийг хялбарчлах болон зорчигч, бараа тээврийн хэрэгслийг хилээр хөнгөн шуурхай нэвтрүүлэх,
2.Хууль хэрэгжүүлэх талаар хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх, хууль бус үйл ажиллагаатай хамтран тэмцэх мэдээлэл солилцох, холбоо барих арга хэлбэрийг тодорхой болгох, албан тушаалтныг томилох,
3.Хоёр байгууллагын хяналт шалгалтад ашигладаг техник хэрэгсэл, ажил байдалтай танилцах, харилцан туршлага судлах арга хэмжээ зохион байгуулах,
4.Хоёр байгууллагын ажилчдын хооронд соёл урлаг, спортын уралдаан тэмцээн зохион байгуулахаар тус тус тохиролцлоо.
Энэхүү уулзалтанд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар оролцож, Монгол улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хавирга- Архашаат, Баянхошуу-Өвдөгийн чиглэлээр хялбаршуулсан журмаар нэвтрэх боломжийг судалж Манжуур хотод албан ёсны айлчлал хийхэд шийдвэрлэхээр тогтолоо.
Удахгүй Монгол Улсад хийх Хятад Улсын төрийн тэргүүний айлчлалын үеэр Монгол Улсын Гаалийн Ерөнхий Газрын дарга О.Ганбат, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн Ерөнхий Газрын дарга У Гуанжоу нар 8 дугаар сарын 19-22-ны өдрүүдэд уулзах бөгөөд энэ үеэр Дорнод аймаг дахь Гаалийн газар, БНХАУ-ын Манжуурын гаалийн байгууллага хооронд хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан ойлголцлын “Санамж” бичигт талууд гарын үсэг зурахаар тохиролцсон юм. Бидний энэхүү уулзалт дээрх арга хэмжээний өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог болж байна.
Манжуурын гаалийн байгууллагын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд
Манжуурын гаалийн дарга СҮ ҮЙ НИН
Манжуурын гаалийн Тамгын газрын дарга ЖЭН ЧИҮШИ
Манжуурын гаалийн авто замын боомтын дарга ЛИ ГУОГУАН
Хайлаарын гаалийн дарга ДҮ ЖИЭНГУО нар багтсан байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%