Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд, сонгогчдын нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж, 2015 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан нэр бүхий Төлөөлөгчдийг шагнан урамшуулав. 2015 оны Дархан сумын ИТХ-ын “Шилдэг Тэргүүлэгч”-ээр Г.Батбилэг ,”Шилдэг Төлөөлөгч”-өөр Р.Урангуа, С.Баатархуяг нар тус тус тодорсон байна. “Шилдэг Багийн ИНХурал ”-аар Г.Бааран даргатай Дархан сумын 15 дугаар баг , “ИНХ-ын Шилдэг Тэргүүлэгч”-ээр Дархан сумын 5 дугаар багийн Тэргүүлэгч О.Цэрэнханд нарыг “Хонин жилийн Хөдөлмөрийн аварга”- аар өргөмжлөв