Нутгийн Өөрөө Удирдах Ёсны байгууллагыг хөгжүүлэх, иргэд, сонгогчдынхоо нийтлэг эрх ашгийг илэрхийлэх, Хурлаас зохион байгуулсан ажлуудын үр нөлөөг дээшлүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллав. Түүнчлэн Гадаад харилцааг бэхжүүлэх, туршлага солилцох уулзалтуудыг зохион байгуулсан төдийгүй, Спортын тэмцээн уралдаанд амжилт гаргаж 2015 оны ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан тул Дархан сумын ИТХ-аас “ШИЛДЭГ Тэргүүлэгч”-ээр шалгаруулж өргөмжлөв.