Төрийн анхан шатны нэгж баг дээр Нутгийн Өөрөө Удирдах Ёсыг хөгжүүлж, багийн иргэдийн нийтлэг эрх ашгийн төлөө хуулиар олгогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэн, “Шинэ гудамж” төслийг хэрэгжүүлж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх талаар хэсэгчилсэн уулзалтыг багийн нутаг дэвсгэрт зохион байгуулсан байна.Түүнчлэн хөршийн холбоо, хэсгийг ахлагчдын ажлын уялдаа холбоог сайжруулж зохион байгуулалтын шинэлэг түвшинд ажилласан тул 2015 оны “Шилдэг багийн ИНХ”-аар шалгаруулж өргөмжлөв.