Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

​АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ

2016-02-04

Арван долдугаар жарны гал бичин жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас уламжлал ёсоор тэтгэвэрт гарсан ахмад буурлуудаа өнөөдөр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. 
Энэхүү арга хэмжээнд  дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Хурлын ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Зохион байгуулалтын хэлтсийн дарга Ж.Ганбат, Иргэний оролцооны хэлтсийн дарга Т.Уламбаяр нар оролцов. 

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ хүрэлцэн ирсэн ахмад буурлууддаа хандаж, амьдралын арвин их туршлага, өргөн их мэдлэгээрээ төр, түмэндээ түшиг болж, урт насалж, удаан жаргахын ерөөл өргөлөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%