Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"БАХАРХЛЫН ЖИЛ"-ийн нээлт боллоо

2016-02-05

                    2015 оны 01 дүгээр сарын 22

Сум орон нутгаас төрөн гарсан утга зохиол, урлаг, спорт, хөдөлмөрийн өндөр амжилт гаргасан уугуул, суугуул алдартнуудаа алдаршуулах, сурталчилах, тэдний алдрыг тэмдэглэх зорилготойгоор ИТХ-аас 2016 оныг  “БАХАРХЛЫН ЖИЛ” болгон зарласан билээ. Энэхүү үйл ажиллагааны нээлтийн арга  энэ өдөр амжилттай зохион байгуулагдлаа. “БАХАРХЛЫН ЖИЛ”-ийн нээлтэнд Сумын ИТХ-ын дарга Д.Гансүрэн, Засаг дарга Ц.Баярсайхан, Засаг даргын орлогч Г.Ганцогт нар оролцож үг хэллээ. Мөн ИТХ-ын дарга Д.Гансүрэн "Бид Батширээтийнхэн" сэдвээр илтгэл уншлаа. /илтгэлийг бүрэн эхээр нь хүргүүлэв/

Энэхүү  үйл ажиллагаан дээр 2015 оны жилийн эцсийн малын тооллогоор төрөл тус бүрдээ хамгийн олон мал тоолуулсан 5 малчинд БАТЛАМЖ гардууллаа. Тэмээгээр Хурх багийн малчин С.Батбаатар 6 тэмээ, адуугаар Хурх багийн малчин Ц.Чой 191 адуу, үхрээр Барх багийн малчин С.Агваансодов 417 үхэр, хониор Хурх багийн малчин С.Дашсүрэн 1957 хонь, ямаагаар Барх багийн малчин С.Жанчивсүрэн 899 ямаа  тус тус тоолуулан шилдгээр шалгарлаа.


"Бид Батширээтийнхэн"

Хүмүүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаасаа инагш сайн сайхны төлөө тэмүүлэн тэр хэрээрээ сэтгэн өөрсдийнхөө тав тухтай орчин хэрэглээг бий болгохын төлөө гар бие,оюун ухаанаа зориулан бүтээн босгож нураан сүйтгэж иржээ.Тэр бүрийдээ сайн сайхныг бүтээн бий болгосон бүтээлч нэгнээ алдаршуулан магтаж хөшөө дурсгал босгож түүхийн хуудсандаа алтан үсгээр тэмдэглэн үлдээж хойч үедээ мөнхөд дурсагдах боломжыг бий болгож ирсэн байна.Мөн төдийчинээ олон алдартан хэн нэгэн буруу сэтгэлтний хийгээд залхуу нэгний алдаанаас түүхийн хуудаснаас арчигдан мартагдсаныг тоочих аргагүй юм.Мөн л түүхийн шарласан хуудсыг сөхөн харах аваас тухайн цаг үед нь тэр л алдартнуудаа гоочлон муушааж буруутгаж байсан нь ч бас олон.Бидний хамгийн сайн мэдэх олон алдар суутан бахархан дууриах хүмүүс тухайн цаг үедээ туугдан муучлагдаж цөлөгдөн шаналж тэр бүх л гай зэтгэрийг сэтгэлийн тэнхээгээрээ даван туулж алтан үсгээр тэмдэглэн үлдэх бүтээлээ бидний үед хүргэж ирсэн байдаг бүлгээ.ТҮҮХ БОЛ БИДНИЙ ХАМГИЙН МЭРГЭН БАГШ МӨН.Энэ тухайд олон жилээр эргүүлэн түүхийн архив ухах шаардлагагүй.Хан Хэнтий уулын аймгийн нэгдүгээр сургуулийн нэг ширээний хоёр андыг дурсахад л хангалттай.Рэнчингийн Чойномын талаар олныг нурших шаардлагагүй агаад харин манай сумын уугуул Төрийн шагналт яруу найрагч Нямбуугийн Нямдорж Зөвлөлт Буриадад ихэд алдаршсаныхаа төлөөсөнд насан туршдаа ад үзэгдэн цөлөгдөж явсныг тэр бүрий мэдэх билүү.Түүний ахиж хэзээ ч давтагдахгүй сор болсон бүтээлүүд нь сумын төвийн гэрлийн шонгийн нүх ухах галыг асаах цучил болж байсныг мэдэх бил үү.Р.Чойном баригдаж одохдоо Н.Нямдорж анддаа Би баригдлаа.Миний нөхөр өөрийгөө бодоорой гэж хэл дуулгасны дараа үндсэрхэг үзэл нэвт шингэсэн өөрийн сор болсон өрнийн модернист бүтээлүүдээрээ ийн сор залах болсныг мэдэх бил үү.Бидний хамгийн сайн мэдэх бас мэдэхгүй Нацагдоржын шагналт зохиолч яруу найрагч Цэрэндоржын Цэдэнжав сургуулийн захирал,нэгдлийг орлогч даргаар ажиллах богинохон хугацаандаа алим тарьж сумаа цэцэрлэгжүүлэх ажлыг эхлүүлж сумын төвийг одоогийн Хурх багийн нутагт шилжүүлэн суурьшуулах талаар санал санаачлага гаргасныхаа төлөө олонд адлуулж байсныг мэдэх бил үү.Энэ бүхнийг дурсах болсны учир нь бидний 2200 хан иргэд Эгийн голынхоо энэ л сайхан хөндийд алдсан алдаагаа үл давтахын сэтгэлээр эвлэн нэгдэж хийж бүтээж байгаагаа болоод хийж бүтээснээ алдаршуулан магтаж тэднээрээ бахархан дууриаж амьдралынхаа зүгийг заагч биш юм гэхэд үлгэр авагч болон хөгжих аваас нэн тустай хэмээн бодож 2016 оныг сумын БАХАРХЛЫН ЖИЛ болгон сумын ИТХ-с зарлаж байгаа юм аа.ХҮМҮҮСЭЭ ХҮНД САЙХАН ҮГ ХЭЛЖ БАЙ.ХҮНИЙГ ЖАРГААХ ҮГЭНД Л БИТГИЙ “ГУЙЛГАЧИН” БАЙ гэж эрдэмт ах яруу найрагч Урианхай ахын хэлсэн үг бидний барьж явах гэрэлт мөр гэж үзэхэд болно.САЙН САЙХНЫГ ЯРЬДАГ ГАЗАР САЙН ЭРЧИМ ХУРАЛДАЖ САЙН ҮЙЛ БҮТДЭГ.МУУ МУУХАЙГ ЯРЬЖ БУЙ ГАЗАР МУУ ЭРЧИМ ХУРАЛДАЖ МУУ ҮЙЛ БҮРЭЛДДЭГ гэж бидний өвөг дээдэс ярьсаар ирсэн.Тийм аваас бидэнд ярих сайн сайхан үг үлгэр жишээ хангалттай их байна гэхэд болно.Сайныг зөвхөн сайныг ярьцгаая.Мууг ярихаасаа өмнө бүтэх,бүтээх гарцыг ярьцгаая.
Бидний 2200 хан хүн амтай жижигхэн сумаас Ой модны аж үйлдвэрийн олон аваргууд төрөн гарч тэдний дундаас Монгол улсын хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаасан Мөрбалдангийн Володья баатарыгаа бид хэр сайн мэдэх билээ.Сэлэнгэ аймгаас Батширээт сумын модны үйлдвэрт машин хүргэж ирээд нутаг буцалгүй эндээ суурьшин ой модны аж үйлдвэрийг хөгжүүлэх үйлсэд бие сэтгэлээ зориулан зүтгэснийг нь мэдэх билүү.20 жилийн ажлыг 10 гаруйхан жилд багтаан амжуулж эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө энэ биеэ элтэл хичээн ажилласныг мэдэх сэн бил үү. Ой модны аж үйлдвэрийн салбарын аваргууд болох С.Дамдинжав,Б.Дугдан,О.Чулуунбаатар,Ю.Сандуйжав,Л.Өрнөлт,Г.Цоодол,С.Бат-Очир нарыгаа мэдэх сэн билүү.
Бидний 2200 хан хүнтэй сумаас Гар хөлийн хуруунаас илүү гарах хэмжээний уран бүтээлчид төрөн гарч тэр дундаас Төрийн шагналтан нэг,Нацагдоржийн шагналтан хоёр, МЗЭ-ийн шагналтан 7 төрөн гарсан байдаг нь ийм олон уран бүтээлчийг төрүүлсэн сум Монгол улсын өөр хаана ч байхгүй гэдгийг бид хэр сайн мэдэх билээ.Бид энэ л уран бүтээлчдээрээ бахархахгүй юм бол өөр юугаар бахархах ёстой гэж.1995 онд санаж байна.МУ-ын гавьяат багш эрхэм ах Н.Ням-Осор ах ирж хүүхдүүдийн дунд яруу найргийн тэмцээнийг Нямдорж багшийн нэрэмжит болгон зохион байгуулахад 320 гаруй хүүхэдтэй сургуулийн 190 хүүхэд шүлэг бичиж оролцож байсан нь энгийн нэгэн санамсаргүй тохиолдол гэж үзэхгүй байна.Төрийн шагналт яруу найрагч Н.Нямдорж,Нацагдоржийн шагналт зохиолч яруу найрагч Ц.Цэдэнжав,Б.Нямаа,МЗЭ-ийн шагналт СГЗүтгэлтэн яруу найрагч Л.Нямаа,МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Энхжаргал,Б.Одгэрэл,Д.Гансүрэн,МУГавьяат багш Утга зохиолын төлөө шагналт Н.Ням-Осор,Ш.Цэндгомбо,Д.Дашшарав,С.Очиржав нарыг бид мэдэхгүй юм гэхэд Монголын утга зохиол мэдэх учиртай.Энэ эрхэм хүмүүс бидний БАХАРХАЛ биш гэж үү.МУСГЗүтгэлтэн Л.Нямаа,МУГБагш Н.Ням-Осор нарын жигүүрийг нь өдлүүлсэн эрхэм хүмүүн Д.Цэдэндорж гуай бид бүхний бахархал биш гэж үү.
2200 хан хүн амтай энэ л жижигхэн сумаас Анагаахын ШУхааны доктор Ж.Нанжид,Хөдөө аж ахуйн ШУ-ны доктор Ц.Чимэддорж,Өлзийн Эрдэнэбилэг,Философийн ШУ-ны доктор С.Гомбо,Ч.Ган-Өлзий,Түүхийн ШУ-ны доктор Ц.Батбаяр, Н.Ням-Осор,Н.Учрал,Эдийн засгийн ШУхааны доктор Б.Балжинням,Биологийн ШУхааны доктор Н.Цэвээнмядаг,Прагийн ИХ сургуулийн хүндэт доктор Ренчинням, ,Хэл шинжлэлийн ухааны доктор Ц.Цэвэлмаа,А.Мөнх-Оргил эрдэмтэн багш Ж.Бадамдаш,Д.Оюунгэрэл,Ц.Байгалмаа,Ц.Давхарбаяр,Ш.Дэнсмаа нар ч бид бүхний бахархал биш гэж үү.
2200 хан хүн амтай жижигхэн сумаас Волейболын спортын гавьяат дасгалжуулагч нэг ОУХМастер 2,спортын мастер 27 төрөн гарсан байдаг нь бид бүхний БАХАРХАЛ биш гэж үү.Г.Дэмбэрэлсайхан гавьяат,ОУХМастер Я.Энхмаа,Нэрт дасгалжуулагч сумын шигшээг улсад түрүүлгэсэн спортын мастер багш Г.Базарсад,Ахмадын улсын гурван удаагийн аварга Ш.Даржаа,Р.Дугарсүрэн спортын мастер Д.Жаргалсайхан,Д.Оюундэлгэр,Ч,Төвшинтөр,Д.Батболд, Б.Ариунаа,Л.Нэргүй,Ж.Отгонбаяр,А.Хэрлэнтооно,Р.Энхмаа,Ц.Батжаргал,Ж.Одонтунгалаг,С.Дамбаренчин,Д.Отгонсүрэн,Д.Өлзийсүрэн, Г.Ганболд Б.Отгонбаяр,С.Батчулуун,Б.Дашцэрэн,Э.Мягмарсүрэн,Ж.Энхзул,Э.Цэндбаяр нар бид бүхний бахархал биш гэж үү.Би боддог юм.Ахиад хорь гуч дөч тавин жилд ч сумын шигшээ баг улсад түрүүлэхгүй гэж.Бид энэ гайхам амжилтыг алтан үсгээр тэмдэглэж болохгүй гэж үү.
2200 хан хүн амтай жижигхэн сумаас минь шатрын спортын олон мастерууд төрөн гарсан байдаг нь бас л бид бүхний БАХАРХАЛ биш гэж үү.Шатрын спортын анхны мастер Ц.Цэдэнжав,Шатрын их мастер Т.Батчимэг,ФИДЕмастер Н.Төвсанаа,У.Насанжаргал,спортын мастер Н.Төвшинтөгс, Б.Бумцэнд, Ц.Базаррагчаа,Г.Баяраа,Б.Оюунболор, даамын спортын мастер Б.Дондог нар төрөн гарсан байдаг нь бид бүхний бахархал мөн билээ.Хэнтий аймгийн хүүхдийн шигшээ багийг 19 хүүхэдтэй байгуулахад 7 нь манай сумын хүүхдүүд байсан нь бахархал биш гэж үү.Энэ амжилтыг үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгэн сэтгэл зүрхээ зориулсан Х.Балжинням багш,Шатрын Хөвчийн ноён клубыг үүсгэн байгуулагч Б.Мөнхбат,Аймгийн аварга шатарчин Л.Долгорлхам,шинэхэн аварга Ж.Одонтуул нар бахархал биш гэж үү.Бид юу чаддагаараа зах зээлд гарах ёстой.Тэгвэл бид 900 морин хуурч биш 500 шатарч зоныг зэрэг шатар тоглуулан бахархах бахархалаа улс даяар удахгүй дуурсгах болноо.Яагаад гэвэл бид анхны мастерийн нутаг оюуны хуртай өлгийнхөн БИД ШИРЭЭТИЙНХЭН билээ.
2200 хан хүн амтай жижигхэн сумаас Пауэрлифтингийн Азийн аварга Б.Дулмаа,Азийн аваргын мөнгө хүрэл медальт ОУХМАстер Б.Ган-Од,Л,Хонгорзул Байт сурын ОУХМастер В.Долгормаа МУ-ын өсөх идэр начин хүндийн өргөлтийн спортын мастер Ш.Шаравжамц,Жудо бөхийн ОУХМ Улсын начин Б.Одхүү,Аймгийн арслан Ц.Дагвадорж,Р.Бавуудорж,Г.Баяраа,Б.Хадбаатар,аймгийн заан Ө.Дамдин О.Дуйнхар,Д.Оюунбилэг,Д.Мягмарсүрэн,Г.Бадрах,цанын спортын мастер Д.Намсрай,Я.Сүхбаатар, Ч.Батбаатар,чөлөөт бөхийн спортын мастер П.Жаргалсайхан Д.Дашдондог ,Х.Төмөрбаатар,Хөнгөний спортын мастер С.Дарамренчин, Н.Пүрэвхүү,Үндэсний сурын спортын мастер Улсын мэргэн Д.Нямсүрэн,Г.Пүрэвээ,Н.Өлзийхутаг,Н.Өлзийбилэг,Н.Өлзийханд,Дартсын Улсын аварга спортын мастер Г.Тамир,Монгол улсын манлай уяач Г.Содном,Аймгийн алдарт уяач Ц.Ичинхорлоо,А.Бэх-Очир,Ш.Цэнд-Очир,Х.Балжинням, Улсын анчин Ё.Цэдэн, Б.Борвоо,Ц.Чой нар бид бүхний бахархал мөн билээ.
2200 хан хүн амтай жижигхэн сумаас МУГУурхайчин Д.Тогтох,МУГБагш Н.Ням-Осор,МУГЖ бүжигчин З.Шагдар,Ш.Одончимэг,Д.Наранханд,дуучин н.Хоролсүрэн,МУАҮГАжилтан Г.Базаргүр,МУСГЗүтгэлтэн Л.Нямаа тэргүүтэй олон гавьяат цолтнууд төрөн гарсан нь бид бүхний бахархал биш гэж үү.Радиогийн алтан фондод олон сайхан буриад дуугаа бичүүлэн үлдээсэн Б.Дондог,Аялгуут дууг нь сонсох гэж архиа халаан суудаг байсан гэх Чойдогийн Нямбуу,Анх удаа машинтай сумын төвд ирсэн жолооч Б.Цэрэндорж,Анхны мэргэжлийн тракторчин А.Жамбаа,Анхны сумын дарга Ц.Аюур,Анхны эмч /Хахаан/Бадам,Анхны сэхээтэн Д.Цэвээн,Анхны мал эмнэлгийн санитар А.Раднаа, анхны бүхэн бид бүхний бахархал биш гэж үү.Халх гол,Чөлөөлөх дайн,Баруун хилийн тулгаралтанд орж эх орноо амь насаараа дэнчин тавьж хамгаалсан 160 гаруй ахмад дайчид өвөг дээдэс минь бид бүхний бахархал мөнөөсөө мөн.Цусан гавьяаны одонт баатрын дайтай эрчүүд болох Ц.Ядамсүрэн,Б.Дэлэгдорж,Ц.Гармаа нар болоод Хилийн цэргийн хурандаа Д.Батцэнгэл,АА-ийн хурандаа Д.Жаргалсайхан,Онцгой байдлын хурандаа Д.Амарбаясгалан нар ч бидний бахархал мөн.
Хамтын хөдөлмөрийн давуу талыг анх л ойлгон нэгдэлжих хөдөлгөөнийг толгойлж явсан Ш.Санжмятав,Дашийн Шүхэр,Р.Балжинням,Цэдэн Зундуйжамц,Ц.Чойдог, Улсын сайн малчин М.Цэнд-Аюуш, Б.Цэнд хийгээд улсын хошой аварга малчин Р.Дорж,Аварга саальчин Д.Тожил,Б.Байгалмаа,Б.Долгоржав,Улсын хошой аварга Ж.Цэрэнчанаа ,Улсын чанарын аварга Г.Сэрээтэр,Залуу аварга Б.Дэлгэрмаа,Улсын аварга хадланчин Ц.Батмөнх.Сольхүү Улсын аварга багш Ц.Цогбадрах аймаг сумын удаа дараагийн аварга малчид,Анхны АААхуйтан А.Зандангарав,Анхны мянгат малчин Ц.Сандаг нар бид бүхний бахархал мөнөөсөө мөн билээ.
2200 хан хүн амтай жижигхэн сумыг сумын дайтай авч явсан төр захиргааны ахмад ажилтан Д.Дандаржав,Дондов,Цэгмид,Д.Аюуш,Ш.Даржаа,П.Сүрэнхор,Д.Нямсүрэн,М.Болд,Аймаг орон нутаг хийгээд Яам тамгыг толгойлж явсан Д.Аюуш,С.Чимэдцэрэн,С.Очирпүрэв,Б.Дэрдэв,Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ц.Батбаяр хийгээд АИХ-ын депутат С.Зандраа,Ц.Даваажид,Ч.Ган-Өлзий,Н.Төвшинтөгс, Улсын тэргүүний цэцэрлэгийн эрхлэгч АБТА Ц.Пагмажав баг бригад толгойлж явсан хийгээд өнөө ч удирдаж яваа Д.Цэвээндорж,Б.Дамбийбалжир,Ш.Цэнд-Очир,Ц.Насанжаргал,хоршоо П.Ядамсүрэн,өвгөн Г.Буджав багш нараараа бид бахархах ёстой.
Олны тусын тулд сэтгэл зүрхээ дэвсэн байдаг нигүүлсэнгүй үйлстэнээрээ ч бид бахархах ёстой.Үер усны аюулаас хүүхдийн амь аварч Ерөнхийлөгчийн зарлигаар Шударга журам медалиар шагнагдсан Баярсайханы Өнөрбаяр,Хөвчийн хүрэн баавгайнаас хүн аварсан Дагвадорж,Хөөс цахарсан Ононгоос хүүхэн булаасан Дагвадорж гэж хэлэгдэх хүртлээ алдаршсан олноо баавгай хэмээн алдаршсан аймгийн арслан Цэрэндоржын Дагвадорж,Зон олныхоо эрүүл энхийн төлөө өөрийн цусаа харамгүй хандивласан хүндэт донор Мөнхийн Дэнсмаа \17,4 л\Лхүндэвийн Борхүүхэн 17 л Тамзавын Нэргүй 16 л,Гомбын Оюун 15 л нараар болоод үе үеийн донорууд,Аймшигт хар салхинд өртөгсөд шархадагсадад анхан шатны тусламж үзүүлэн ажиллаж байсан Б.Дарийм эмчээр ч бид бахархах ёстой билээ.
Цагаан морин жилийн хувьсгалыг манлайлан оролцсон М.Батжилхүү,Ш.Пүрэв,Н.Төмөрхүү,Т.Цогтхүү,Ц.Эрдэнээ,А.Зандангарав,Г.Базаргүр,Б.Галсан,Н.Ганболд,Ц.Дэлгэрмаа,Ж.Гантөмөр,Д.Гансүрэн,Б.Жинжидмаа,П.Эрдэнэбаяр,Ц.Ганболд,Ж.Дамба,Ганболд багш нар ч бид бүхний бахархал мөн болой.Энэ бахархалт жилийн төгсгөлд Батширээтийн бахархал хэмээх сайхан ном Батширээтийн хүн бүрийн ширээний ном болж Батширээтийнх гэдгээрээ бахархах сэтгэлтэй үлдэж чадах аваас бидний эрхэм зорилго биелэлээ гэж үзэхээс гадна найман настай балчраасаа наян настай буурлаа хүртэл ямар ч үед БИ БАТШИРЭЭТИЙНХЭЭ гэж ам бардам хаа ч хэлж чаддаг болох тэр сайхан цаг ойрхон байгаа гэдэгт итгэл төгс байна.
Эцэст нь тэмдэглэхэд энэ сумыг үүсэн бий болоход өөрийн оюун,зүрх сэтгэл биеэ чилээн ажилласан бүхэн бид бүхний хийгээд бидний хойч үеийн БАХАРХАЛ мөн билээ.ТҮҮХИЙГ ХҮН БҮТЭЭДЭГ.Тэгвэл БАТШИРЭЭТийнх хэмээн омог бардам дуугарч чадах тэр их хүсэл сэтгэл цээж дүүрэн бахархлыг бий болгосон бүх хүний өмнө гүнээ мэхийн ёсолбоос зохилтой.Зорилготой ХҮН ажил ЯРЬДАГ,Зорилгогүй ХҮН хов ЯРЬДАГ хэмээдэг бүлгээ.Тэгвэл энэ 2016 ондоо Батширээтчүүд бид бүхэнд хийх ажил бүтээх бүтээл нэн их учир зүгээр суух завгүй ажил ярин хамтдаа хэлэлцэн хамтдаа тав тухтай амьдрах орчноо бүрдүүлэхийн төлөө ажиллацгаая.
БЭРХШЭЭЛ БОЛ БОЛОМЖ ЮМ.БЭРХШЭЭЛГҮЙ БОЛОМЖ БАЙДАГ АВААС ХҮН БҮХЭН ОРГИЛД ГАРЧИХСАН БАЙХ БАЙСАН.гэсэн сайхан үгээр энэ удаагийн лекцээ өндөрлөхөд таатай байна.Бидний хийж бүтээсэн бүхэнд бэрхшээл байсан боловч бид тэр бүхнийг даван гарч өнөөдрийн Батширээт нутгаа байгуулж бий болгосон.Тийм болохоор бэрхшээл ярьж шантарч суухгүйн төлөө сөрж давахын төлөө хамтдаа хичээцгээе гэж уриалмаар байна.
Өвгөдийн минь бүтээн бий болгосон ЗДТГазрын байр,Соёлын төвийн барилга,Хүн эмнэлэг,Холбооны барилга сум орон нутаг минь хийгээд өнөөдөр ч бидний бүтээн босгож байгаа засмал зам,Тоонот толгойн хөшөөт цогцолбор ч Батширээтчүүд бидний БАХАРХАЛ мөн болой.Энэ бүхний эцэст бид Ширээтийнхэн гэсэн омгорхол дүүрэн аж төрцгөөе.Баярлалаа

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%