Аймгийн ИТХТ-ийн ажлын алба нь Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргийн дагуу хуулийн үйлчлэлд хамрагдах холбогдох албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллаж байна.
Нэрсийн жагсаалтаар мэдүүлгээ гаргавал зохих нийт 528 албан тушаалтнаас 2016 оны 02 дугаар сарын 14-ний байдлаар 528 мэдүүлэг гаргагч 100 хувь ХАСХОМ-ээ шинэчлэн мэдүүлсэн байна. Ц.Мөнхзул /2016.02.14/